Мэдээ мэдээлэл

Grid List

Үймээн самуун нэг их намдсангүй. Урьд шөнө энд тэнд жагсаал цуглаан, эвдэн бусниулах, хулгайлан завших нь бас л үргэлжилжээ. Трамп Ерөнхийлөгч "Мужийн захирагч, хотын дарга нар үймээнийг дарж чадахгүй бол ард иргэдийн амь нас, өмч хөрөнгийг хамгаалахын тулд цэрэг оруулж дарна" гэж сүрдүүлэх маягтай мэдэгдэл хийв. Түүнд тийм эрх бий. Эйзенхаур Ерөнхийлөгч нэг удаа 50-иад онд цэрэг дайчилсан гэдэг. 1992 оны Лос Анжелесын үймээнийг дарахад мужаас хүсэлт гаргасан байдаг. Цагдаад байхгүй эрх цэрэгт байдаг тул санаатайгаар үймүүлж, өдөөн хатгасан нөхөд цэрэг хөдлөхөөр нам болдог, эсвэл алагддаг ажээ.

Америк улсад 2 crisis -нэгэн зэрэг болж бна: Pandemic and Violence!!

Los Angeles County эрүүл мэндийн албаны мэргэжилтэнүүд сүүлийн үед өрнөөд байгаа жагсаал цуглаан, үймээн , эмх замбараагүй байдал КОВИД тархалтыг улам ихэсгэнэ хэмээн анхааруулж байна.Жагсагчид амны хаалтгүй, зай барихгүй байгаа сөрөг үр нөлөө нь 4-5 долоо хоногийн дараа мэдэгдэнэ!!

Өглөө зам дээр гараад л раажав хүүгээ цаг хагас сонслоо. Цар тахлын тухай ердөө ярьсангүй. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай холбоотой хүн амины хэргээс үүдсэн, энд тэнд болж буй жагсаал цуглаан, тонуул дээрмийн тухай арвин зүйлийг эрүү хамхилгүй ярьж байна. Зарим газар цагдаа нар босогчдыг дарж чадахгүй дотоодыг хамгаалах цэрэг дуудаж, зарим хотод оройн 8 цагаас өглөөний 5 цаг хүртэл хөдөлгөөнийг хязгаарлаж, нэг есондоо комендантын (эргүүлийн) цаг тогтоолоо. Сан Франциско хотод мөн ийм дэг тогтоов. Учир нь хотын төвийн үнэтэй дэлгүүрүүдийг шөнө дөлөөр отож байгаад зорилготой хүмүүс талсан тул ингэхээс өөр аргагүй болжээ.

Минесота мужийн Ихэр Хот (Twin Cities) мерополис Америкт олон үзүүлэлтээр амьжиргааны төвшин өндөртэй хотуудын нэгт орно. Ижил хэмжээний бусад хотуудтай харьцуулахад Ихэр Хот өрхийн орлого, дундаж наслалт харьцангуй өндрөөс гадна, томоохон корпорацуудын төвүүд тэнд байрладаг зэрэг давуу талуудтай. Харин эдгээр үзүүлэлтийн цаана юу нуугдаж байна вэ? Судалгаагаар Ихэр Хот баян хоосны ялгаагаар Америкт хамгийн өндөрт жагсаж байна.

Тавдугаар сарын 25-д Миннеаполис хотод Жорж Флойд хэмээх өнгөт арьст залуу цагдаагийн гарт харамсалтайгаар амиа алдсан. Цагаан арьст цагдаа нар өнгөт арьстнуудын амь насанд хүрсэн ийм хэрэг өмнө нь зөндөө гарч байсан. Энэ удаа болсон үйл явдал олон нөхцөл байдлын улмаас хүмүүсийн тэсвэрийг барж, эсэргүүцлийн жагсаал, цуглаан хөдөлгөөн Америкаар зогсохгүй гадаад орнуудад ч өргөжиж байна.

Эх үрсийн баярын мэнд хүргэе!! Бидний шинэ ирээдүй болсон хүүхдүүдээрээ бахархаж байна.

https://www.tsahimurtuu.org/manaikhan/index.php/community/mongolian-kids-america

Висконсин мужын The Western Lakes Fire District in Oconomowoc байгууллагаас шатсан машины зураг бүхий анхааруулгыг сошиалд байршуулж, гар ариутгагч машиндаа хадгалах нь зуны халуун өдрүүдэд галын аюултай болохыг анхааруулсан.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага: Коронавирус хэзээ ч устахгүй байж болзошгүй

Шинэ коронавирус устахгүй бөгөөд хүн төрөлхтөн энэхүү вирустэй зохицон амьдрах шаардлагатай болж болзошгүй талаар ДЭМБ анхаарууллаа.

АНУ хэт яаран хөл хориог цуцлах нь өндөр эрсдэлтэй талаар Фаучи анхааруулж байна

Коронавирусын цар тахлын үеэр хэт яаран хөл хориог цуцлах нь уг вирусээр өвчлөгсөд болон нас барагсдын тоог нэмэгдүүлэх эрсдэлтэй хэмээн доктор Энтони Фаучи анхааруулж байна. 

Ажилгүйдлийн үзүүлэлтүүд улам муудаж болзошгүй байна

Сангийн Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Стивен Мнучин АНУ-ын түүхэнд ажилгүйдэл хамгийн өндөр түвшинд хүрч болзошгүй талаар Ням гаригийн Fox News Sunday нэвтрүүлгийн үеэр хэллээ.

Хөдөлмөрийн Яамны тайлангаас харахад дөрөвдүгээр сард АНУ-ын 20.5 сая иргэд ажилгүй болж, ажилгүйдлийн түвшин 14.7%-д хүрсэн нь их хямралын үеэс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа юм.

Коронавирус АНУ-д эрчимтэй дэгдэж эхэлсэн 3-р сарын эхэн үеэс “Consumer Reports”-ийн судалгааны багийнхан цар тахал Америк хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хэрхэн өөрчилж байгааг судалж эхэлсэн байна. Судалгааны багийнхан 3-р сарын эхний хоёр долоо хоногт муж бүрийн төлөөлөл 1,079 хүнээс, 4-р сарын эхний хоёр долоо хоногт 2,164 иргэнээс судалгаа авчээ. Уг судалгаанд ажил эрхлэлт, мөнгө санхүү, сэтгэл хямрал, худалдан авалт зэрэг олон сэдвийг багтаажээ.

Аварга хорнет зөгий АНУ-д анх удаа харагдлаа

Балт зөгийн дайсан Азийн аварга том хорнет зөгий Вашингтон мужид харагдсан талаар эрдэмтэд мэдээллээ. Зөгий үржүүлэгчид толгой нь тасарсан овоолсон балт зөгийн талаар мэдэгдсэн бөгөөд энэ нь зөгийн тоо толгой багасч буй АНУ-д аюулын дохио юм.

Монголд парламентийн сонгууль зарлагдаад албан ёсны сурталчилгааны үе ид явагдаж байна. Энэ жил нам, эвсэл болон биеэ даагч гээд нийтдээ 606 нэр дэвшигчид 76 суудлын төлөө унтах нойроо умартан, жинхэнэ "үзэж тарж, үсэрч наалдан" байна. Сонгуулийн сурталчилгааны агуулга дагаад сошиал медиагаар сонгогчид тэднээс дутахгүй "буцлаж" ажээ. Энд маш өвөрмөц нэгэн зүйл болж буй нь гадаадаас цор ганц өрсөлдөгч нэр дэвшээд хамаг сурталчилгаагаа онлайнаар хийж буй. Хавтгай гэж нэрлэгдэх болсон манай дэлхийн, технологи хөгжсөн өнөө цагийн онцлог мөн тул нэр дэвшигч, Швед улсад оршин суугаа Ц.Нандинбаатартай Цахим өртөөний тэргүүн Д.Цэрэнбат ИБИНВУ-с ярилцсаныг толилуулая.  

Индианагийн их сургуулийн судлаачид цахилгаанжсан даавуун гадарга коронавирусийг тархахаас урьдчилан сэргийлж, устгадаг болохыг нотолжээ.

Дэлхий дахинаа Цар тахал хэмээн зарлагдаад улс, орнуудад эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны бодит хямрал үүсгээд байгаа ТИТЭМТ ВИРУС нь Монгол улсыг ч багагүй бэрхшээл, сандралд хүргээд байна. Тэдгээрийн нэг нь гадаадад байгаа иргэдээ эх нутагт нь авчрах ажил. Өнөөдөр эх орондоо буцах хүсэлтээ 9600 гаруй хүн өргөдлөөр илэрхийлээд байна. АНУ болон Австрали улсад нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо 3000 давжээ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав.

Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж, 2019 оны байдлаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй тус тус танилцав.

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн корона вирусын эргэн тойрон дох мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан тухай бүр нь шуурхай хүргэж байгаа билээ. Уг халдварт өвчлөлийн талаарх нийт ард иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй түгээхэд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд Фэйсбүүк компани Монгол улсад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тус компани Эрүүл мэндийн яамны албан ёсны пэйж хуудсаар ( www.facebook.com/www.mohs.mn ) дамжих “COVID-19” халдварт өвчлөлийн талаарх цаг үеийн болон бусад төрлийн мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг нэгэн зэрэг илүү олон хүнд хүртээмжтэй хүргэхэд хамтарч ажиллаж байна.

Улсын Онцгой комисс хуралдаж, шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан COVID-19-ийн халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Сурталчилгаа

Цаг агаар

Chicago United States Mostly Cloud (day), 69 °F
Current Conditions
Sunrise: 5:16 am   |   Sunset: 8:22 pm
86%     4.3 mph     29.150 in
Forecast
Thu Low: 69 °F High: 76 °F
Fri Low: 66 °F High: 82 °F
Sat Low: 60 °F High: 65 °F
Sun Low: 59 °F High: 68 °F
Mon Low: 63 °F High: 77 °F
Tue Low: 68 °F High: 82 °F
Wed Low: 69 °F High: 75 °F
Thu Low: 64 °F High: 75 °F
Fri Low: 59 °F High: 72 °F
Sat Low: 62 °F High: 71 °F

Нийтлэл

Grid List

Хойд Америкийн Цахим Өртөө (TUNA) ТББ хойд америкт амьдарч буй, ахлах сургуулиа амжилттай төгсөөд дээд боловсрол эзэмшихээр төлөвлөж буй залууст зориулан тэтгэлэгт хөтөлбөрийн уралдаан зарлаад байгаа. Харин аливаа тэтгэлэгт уралдаанд оролцоход юу анхаарах, уралдаанд оролцсоноор юу сурч болох талаар Salesforce компаний бүтээгдэхүүн хариуцсан захирал, доктор М.Сувдмаатай ярилцлаа.

Титэмт вирус гэх цар тахлын тархалтын хүрээ дэлхий даяар түгэн тархаж, олон мянган хүний амийг аван одож, улс орнуудын эдийн засаг, ард иргэдийн амьжиргааг тамирдуулж байна.

Дэлхийн энэ гамшиг хувь хүний сэтгэл зүй, зан үйлийн хандлагад ямар нөлөө үзүүлж байгаа талаар бичил судалгааг Хойд Америкийн Цахим Өртөөний судалгааны албанаас явуулж эхэллээ. Энд дарж та уг асуулгыг бөглөн судалгаанд ололцоно уу. Судалгаанд оролцогчдоос сугалаагаар 5 хүнийг сонгож, сонирхолтой ном илгээнэ.

...за худлаа сенсаац хөөж олонд танигдах гэсэн “сэтгүүлч” нэр зүүсэн нөхдүүд ард олныг хэрхэн бухимдуулж, хорт вирусээс аюултай байгааг харж, нервээрээ тоглуулсан үед жаахан ч гэсэн инээж дархлаагаа сайжруул даа .

Арвайн гурилаа зуурахдаа гэртээ байгаа хатсан жимс (том бол жижиглээд) самраасаа хэдхэнийг хийчихвэл хүүхдүүд их дуртай байна. Ийш тийшээ хайкин энэ тэр хийхдээ идэхэд амар, жижиглэж дөрвөлжлөөд гялгар уутанд хийгээд аваад явбал тийм амар үйрч салахгүй, үүргэвчний ая даахаар юм байна.

Сурталчилгаа

Удахгүй