АНУ хэвлэлээр
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Коронавирусын эсрэг вакцин боловсруулах ажил тооцоолж байснаас хурдтай өрнөж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Харшил ба Халдварт Өвчин Судлалын Үндэсний Хүрээлэнгийн захирал, доктор Энтони Фаучи вакцин 2021 онд бүр магадгүй 2020 оны эцсээр бэлэн болох боломжтой гэж мэдэгджээ.

Гэвч иргэдийн дунд явуулсан судалгаагаар Америкчуудын гуравны нэг нь коронавирусын эсрэг вакцинтай болоход тарилга хийлгэхгүй гэж хариулсан байна. Иргэдийн дунд байгаа эргэлзээ, бэлэн биш байгаа явдал нь дэлхийн нийтийн эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлэл болж байгаа тухайд ДЭМБ сануулжээ. Гол эргэлзээ хэтэрхий хурдан хугацаанд вакциныг боловсруулж байгаатай холбон Флоридагийн Их Сургуулийн халдварт өвчин, вакцин боловсруулах чиглэлээр мэргэшсэн биостатистикийн туслах профессор Натали Дин “Вакциныг маш хурдтай боловсруулж байгаа нь том ололт, бүгд хичээж, нэгэн зэрэг анхаарлаа хандуулснаар ийм үр дүнд хүрч байна, түүнээс ямар нэгэн шат дамжлагийг алгасаагүй” гэж мэдэгдсэн байна. Вакцин бэлэн болох явцыг хамгийн их удаашруулдаг дамжлага бол клиникийн гуравдугаар шатны туршилт гэнэ. Хамгийн багадаа 30,000 хүн оролцдог бөгөөд хэдэн зуун сая долларын өртөгтэй. Гэвч өнөөгийн онцгой байдлын үед засгийн газар бүх санхүүжилтын асуудлыг цаг тухайд нь шийдэж, санхүүгийн болон цаг хугацааны бэрхшээлийг арилгасан тул вакцин гуравдугаар шатны туршилтанд ороход бэлэн болсон төдийгүй сүүлийн шатны туршилтаа эхэлсэн найман нэр төрлийн вакцин байгаа гэнэ. 

Аюулгүй байдлын тухайд клиник туршилтын нэг, хоёрдугаар шат нь вакцин тодорхой, ноцтой асуудал үүсгэхгүй байхыг баталгаажуулдаг. Гэсэн хэдий ч гуравдугаар шатны туршилт буюу олон мянган хүн вакцины туршилтанд орсноор аюулгүй байдлын асуудал бүрэн шийдэгдэх учиртай. Туршилтанд оролцогсдын тал хувьд нь жинхэнэ вакцин, үлдсэн хагас нь плацебо тариа хийдэг. Үүний дараа ямар нэгэн гаж нөлөө илэрч байгааг судлаачид ажигладаг байна. Бага зэрэг халуурах, толгой өвдөх зэрэг нь байж болох шинж тэмдэг. Энэ удаад гуравдугаар шатны туршилтад 20.000 хүн вакцин хийлгэхээр бүртгүүлсэн нь гаж нөлөөг илүү тодорхой болгоход хангалттай гэж үзэж байна. Ямарваа нэг асуудал гарвал эдгээр туршилтыг түр зогсоох боломжтой. Одоогийн байдлаар  судалгаанд оролцогч нэг иргэн тодорхой бус шинж тэмдэг үзүүлсэнтэй холбоотойгоор нэг төрлийн вакцины туршилт түр хугацаагаар хойшилжээ.

Вакцинтай болоход хэн түрүүлж хийлгэх вэ?

Вакцин батлагдсаны дараа халдвар авах, хүндрэх эрсдэл өндөртэй хүмүүс мөн эрүүл мэндийн ажилтнууд, эхний ээлжинд вакцин хийлгэнэ. Урьдчилсан тооцоогоор АНУ-д энэ бүлэгт хамаарах 100 сая гаруй хүн байна гэсэн судлагаа байна. Вакцин үр дүнтэй боллоо гээд санаа амарч болохгүй маскаа зүүсэн, хүмүүс хоорондын зайг баримталсан, халдвартай хүмүүсийг тодорхойлох ажлыг эрчимжүүлэх нь нэн чухал хэвээр байх тухайд мэргэжилтнүүд онцолж байна. Англи хэл дээрх нийтлэлийн дэлгэрэнгүйг доорх линкээр ороод уншаарай.

https://www.consumerreports.org/coronavirus/how-to-know-if-coronavirus-vaccine-is-safe-and-effective/?EXTKEY=YSOCIAL_FB&amp

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу