Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Xилийн чанд дахь иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүрэг нь Элчин сайдад байдаг. Удахгүй мэдээлэл, зөвлөгөө гаргах байлгүй дээ. Сүүлийн өдрүүдэд Anti - Asian халдлага АНУ-ын хурцадмал асуудлуудын нэг болоод байна! Иргэд айдастай байна!

Зарим хэрэгтэй линкүүд:
https://stopaapihate.org/ - Халдлагад өртсөн бол мэдэгдэх
- Asian American Federation (aafederation.org)
- Asian Americans Advancing Justice | AAJC (advancingjustice-aajc.org) A3PCON
- Asian Pacific Policy and Planning Council Los Angeles - хотод халдлагад өртсөн бол дараах линкээр, маягт бөглөөд бүртгүүлээрэй https://www.211la.org/.../service/hate-crimes-reporting-22

Өөрсдийн зүгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

- Гэмт хэрэг бага гардаг хот руу нүүх. Дундаж орлоготой хотод амьдрах илүү аюулгүй байдаг. Los Angeles-t Орлого багатай хотуудад, ядуурал, гэмт хэрэг, орон гэргүй иргэд ихтэй байдаг.

Гэмт хэргийн хувийг дараах линкээр шалгаарай. Гэмт хэрэг бага хотод сургууль сайтай байдаг! https://www.neighborhoodscout.com/ca/los-angeles/crime

Аль болох ганцаараа явахгүй байх, явган явахгүй байх, шаардлагагүй бол олон хүнтэй газар, шөнийн цагаар гарахгүй байх, төлбөр тооцоог цахимаар хийх, зайлшгүй банк орох тохиолдолд өдрийн цагаар, харуул хамгаалалтай банкинд очих гэх мэт.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу