Гэр бүл, хүүхэд судлал
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хүүхдүүдийн үзэх дуртай PBS сувгийн бүтээл "Даниел Тайгерын Хөршүүд" хүүхэлдэйн киноны шинэ цуврал 8-р сарын 17-ны Даваа гаригаас эхлэн дэлгэцнээ гарч эхэллээ.

“Эмми Авардс” шагналын эзэн “Даниел Тайгерын Хөршүүд” нэвтрүүлгийн тав дахь цуврал  цар тахлын улмаас хүүхдүүдийн өдөр тутмын амьдралд гарч буй зарим өөрчлөлт, бэрхшээл, сэтгэл дундуур байдал, ердийн үед болдог үйл явдлууд цуцлагдах, багт наадамд оролцож чадахгүй байх, найз нөхөдтэйгөө уулзахгүй байх зэрэг бяцхан үзэгчдийн хувьд "Яагаад" гэсэн олон асуултанд хариулт өгөх тусгай цуврал болохыг кино бүтээгчид онцолж байна. Хайртай хүмүүсээ санаж байхдаа юу хийх вэ?, өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалах, гэр бүлийнхэнтэйгээ цагийг хэрхэн өнгөрөөх вэ? Даниел болон түүний найз нөхөд тэдний гэр бүлийнхэнд тохиолдож буй асуудлыг хүүхдүүдтэйгээ сонирхон үзээрэй. Хүүхдийн мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран бүтээдэг "Даниел Тайгерын Хөршүүд" нэвтрүүлэг энэ удаад сургууль дээрх өөрчлөлт, эмнэлэгт хэвтэх, тусгаарлалт, бусдад туслах, насанд хүрэгчидэд анхаарал халамж тавих зэрэг олон чухал сэдвийг хөндөх тухайд нэвтрүүлгийн ахлах продюсер Крис Логгинс онцолжээ.  (Уг нэвтрүүлэг кабелийн сувгаар цацагддаг бөгөөд АНУ-ын ихэнх мужийн орон нутгийн сувгууд цацах эрхийг худалдан авч иргэддээ үнэ төлбөргүй үзүүлдэг)

https://www.today.com/parents/daniel-tiger-s-neighborhood-will-return-coronavirus-special-t186969