Индианагийн их сургуулийн дэргэдэх Монгол нийгэмлэгийн 2022 оны ээлжит хуралдаан энэ оны 10 сарын 20 - 22-ны өдрүүдэд Блүүмингтон хотноо Индианагийн их сургууль дээр болно. Хурлын хэд, хэдэн салбар хуралдаанд Профессор Gyorgy Kara (бидний нэрлэдгээр Хар Дорж Багш)- ийн эрдэм шинжилгээ судалгааны өвийн үнэ, цэнэ, ач холбогдолд зориулсан хамтран зүтгэгчид, шавь нар, эрдэмтэд, судлаачдын илтгэл, дурсамж багтжээ.

“Эрдэмийн ээж” Болороо хэмээн сүүлийн үед хойд Америкт төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт танигдаад байгаа Ж.Болормаатай шөнө дөл өнгөртөл хууч хөөрлөө. Эрдэм хүү олон төрлийн тэмцээн уралдаанд амжилттай оролцож буйгийн зэрэгцээ, 2021 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг сурагчийн шагнал хүртсэн юм.

Олон сувгаар ярилцлага нь гарсан тул, олон зүйлийг давхцуулж нуршихгүйгээр энэ бүсгүйн хөрөг зураглалыг гаргах гэж оролдов.

БИД БАГШИЙН ДЭЭДИЙНХЭН

Монголд маань Монгол улсад боловсролын тогтолцоо бий болсны 100(!) жил, Монгол улсын Боловсролын их сургууль байгуулагдсаны 70 жилийн ой тэмдэглэх ажил, бүтээл өрнөж байгаа юм билээ. Тийм болохоор манай Хойт Америкийн Цахим өртөөний МАНАЙХАН баг Монгол улсын Боловсролын их сургууль төгсөөд Америкийн Нэгдсэн улсад ажиллаж, аж төрөн суугаа сургууль нэгтнүүдтэй цуврал яриа, хэлэлцүүлэг өрнүүлэн оюутан ахуй цаг, тэр цагийн сургуулийн, сургалтын сонин сайхнаас уншигчидтайгаа хуваалцахаар шийдсэн. Энэ удаа УБДС-ийн Физик математикийн факультетын Математик мэдээлэл зүйн ангийн1994 оны төгсөгч, Америкийн Колумбиа хотод оршин суугаа НАМНАНСҮРЭНГИЙН БААСАНДОРЖтой хүүрнэснээ толилуулъя.

More Articles ...

Page 1 of 4
Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу