Top Stories

Сонгуулийн буухиа сүүл мушгих цаг ойртож байна. Үндсэн хуулиар баталгаажсан санал өгөх эрх, өнөөдрийнх шиг хүн бүрт үргэлж нээлттэй байгаагүй. Зөвхөн цагаан арьст эрчүүд санал өгч, төрийн тэргүүн, бусад абан тушаалтныг сонгодог байсан цаг үе АНУ-ын түүхэнд бий. Байх байхдаа тийм ч өнө эртний явдал биш бөгөөд ердөө 1920 онд АНУ-ын үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар, эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй болсноос тодхон харагддаг.

Ажлын H1B визний хөтөлбөрт томоохон өөрчлөлт оруулах гэж буй тухай Цагаан Ордон мягмар гарагт мэдээллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Даваа гаригт гадаадын ажилчдад олгох түр хугацааны визийг 2020 оны эцэс хүртэлх хугацаагаар зогсоох тухай захирамжид гарын үсэг зурлаа.

Өнөөдөр хөдөлмөрийн өдрийн амралт тул гэртээ, угаасаа гэртээ, гэрээсээ ажиллаад 26 дах даваа гарагтайгаа залгаж буй бөлгөө. Өнгөрсөн долоо хоногт юу болж өнгөрөв гэвэл товчдоо хөрөнгийн зах зээл овоо өндийлөө, жишээлбэл S&P 500 индекс 6.1% өслөө. Орон сууцны зээлийн хүү буурлаа, 30 жилийн зээлийн дундаж хүү 3.07% болсон нь өмнөхөөс 0.79-аар бага. Ажилгүйдэл багаслаа, сүүлийн дөрвөн долоо хоногт ажил олголт 277.30% өсчихлөө.

Өвөр монголд болж буй монгол бичиг, монгол хэлээр хичээллэхийг хориглосон шийдвэрийн талаар Цагаан ордны анхаарал татах гарын үсэг цуглуулж байна. Гуч хоногийн дотор нэг зуун мянган хүний гарын үсэг цугларсан асуудлаар цагаан ордон албан ёсны анхаарал хандуулж 60 хоногийн дотор хариу өгдөг журамтай ажээ.

Mongol Empire art was quite sophisticated. While the Mongols didn’t produce much literature or fine art during the Mongol Empire, they appreciated and cultivated the arts of the sedentary peoples around them. The Mongol Khans became great patrons of the arts, supporting artists and artisans of all kinds. While not artists themselves in the traditional Mongolian culture, once peace was established in the Empire, all the Khans and sub-khans protected and patronized the arts. In fact, the Mongol Empire gave rise to a flourishing of the fine arts, benefiting the literature and decorative and fine arts of all the people they ruled.

(CNN) - Mongolia is a country rich in heritage, shaped by centuries of complex cultural influence.

As such, it's a significant challenge for any western sport to claim the limelight from the nation's old nomadic pastimes.

Гуравхан хоногийн дараа буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооноос өнгөрсөн улирлын ( 2019-2020 оны тоглолтын улирал) шилдгүүдээ тодруулах “The Best FIFA Football awards” ёслолын ажиллагаа болох гэж байгаа билээ. Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн томоохон энэ ёслолын ажиллагаа уг нь шинэ улирлын эхэнд буюу есдүгээр сард зохион байгуулагддаг уламжлалтай ч энэ жил цар тахлын улмаас хойшилж, цахимаар, ТВ шоу хэлбэрээр болох гэж байна.

Бас нэгэн хөлбөмбөгийн тод од Тэнгэрт харвачихжээ. Харамсалтай...

1982 оны дэлхийн аваргаар ёстой л од нь гийж, ДАШТ-ий шилдэг довтлогчийн “ Алтан шаахай”, шилдэг тоглогчийн “ Алтан бөмбөг” шагналыг хамтад нь хүртэж, Италийн шигшээг дэлхийн аварга болоход онцгой гавьяа байгуулсан Паоло Росси 64 насандаа домогт Марадонагийн араас Тэнгэрийн багт тоглохоор явчихжээ.

Хорвоо дэлхий дээр чухам хэдэн ч хаан байсан юм, байгаа юм, байх юм хэлэхэд хэцүү л дээ.

Харин хэн ч титмийг нь булаагаад, ширээнээс нь буулгаж чадахгүй , цаг хугацаа, орон зайд захирагдахгүй нэг л Хаан байдаг. Тиймээ тэр бол хөлбөмбөгийн Хаан-ПЕЛЕ. Бүтэн нэр нь Эдсон Арантес ду Насименту Пеле. Гэрийнхэндээ бол Дико.

Сурталчилгаа
Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу