Технологи
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сүүлийн 2 жил гаруй ажиллаж буй Лүүн (Loon) хэмээх төслийнхөө талаар цухас мэдээлэл хүргэе.

Бидний зорилго: газар хөдлөлт, цунамид суурин антенна нь гэмтсэн эсвэл алслагдсан бүс нутгуудад агаарын бөмбөлөг ашиглан интернэт нэвтрүүлэх явдал юм. Эдгээр алсын удирдлагатай бөмбөлөгүүд нь онгоцноос 2 дахин өндөрт буюу 20 км-ийн өндөрт нисдэг бөгөөд зөвхөн дээш доош чиглэлд хөдөлгөх боломжтой.

Хэрхэн байршилыг нь солих вэ? гэдэг нь хамгийн сонирхолтой хэсэг нь - Лүүн багийхан тухайн бүс нутгийнхаа 20км-ийн өндөр орчим дахь агаарын урсгалыг “Machine Learning” ашиглан таамагласан байдаг бөгөөд уг мэдээлэл дээрээ тулгуурлан бөмбөлөгнийхөө байршилыг солидог. Жишээ нь: 7-р сарын 2-нд Сүхбаатарын талбайгаас дээш 22км дэх агаарын урсгал 7 цагт зүүн зүгт байна гэвэл бид нар бөмбөлөгөө зүүн тийш болгох гэж байгаа бол тухайн цагт тухайн өндөрт нь аваачих хэрэгтэй юм. Бөмбөлөг нь өдрийн цагаар нарны гэрлээр ажиллаж шөнөдөө өдөр хураасан цэнэгээрээ ажилдаг. Одоогоор бид нар Перу болон Пуэрто Рикод үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сарын өмнө Кени болон Мозамбикд “launch” хийхээр гэрээ байгуулсан.