Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өмнөд СА-н Эдийн засгийн чуулга уулзалт өчигдөр амжилттай болж өнгөрлөө. Гол хэлэлцсэн асуудал: Эдийн засгаа сэргээх!!. Ямар ч байсан сэргэх чиглэл рүү хандсан байна.

Цар тахал биднийг дайрч байгаа ч ( Southern California) эдийн засаг 5 сараас эхлэн эерэг зүг рүү эргэлээ. Ажилгүйдэл биднийг тойроогүй, 5- сард хамгийн өндөр 18 хувьд хүрч, 9 сард 12.7% болж буурлаа. Хатуу хөл хорио нь аялал зуучлал, зочид буудал, үйлчилгээний салбар, хүнсний бус худалдааны салбаруудад хамгийн хүнд цохилт болсон байна.

Федерал, мужаас үзүүлсэн цар тахлын тусламжаас гадна " гэрээсээ ажиллах-Work from home" "хүргэлт - contactless delivery" бодлогууд иргэд, аж ахуйн нэгжүүдийг цар тахлыг даван туулахад маш том түлхэц болж байна. Эдгээр бодлого, үйлчилгээг амжилттай хэрэгжүүлэхэд дэд бүтцийн, технологийн дэвшил асар их чухал байлаа.

Цаашдаа иргэд, бизнес эрхлэгчид, сурган хүмүүжүүлэгчид, эмч нарыг байнгын холбоотой байж зайнаас сурах, эмнэлгийн болон бусад үйлчилгээг таслахгүй байхад өндөр хурдтай интернэтийн дэд бүтэц чухал үүрэгтэй.

Цар тахал орлого багатай иргэд, хотыг илүү хүнд байдалд оруулж байна. Орлого багатай иргэд хамгийн ихээр ажилгүйдэлд өртлөө. Бидний өмнө эдийн засгаа эрчимтэй сэргээх чухал зорилт ирж байна. Орлого багатай иргэд, цөөнх бүлгийн амьдралыг сайжруулах, ажилтай болгох бодлогыг хэрэгжүүлнэ.

Бид хамдаа эдийн засгийн хямралыг даван туулсан. Энэ удаа эдийн засгаа амжилтай сэргээж, хүчирхэг бүс нутаг хэвээр байх болно.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу