Технологи
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкийн засгийн газар Хятадын хамгийн том чип үйлдвэрлэгч SMIC (Semiconductor Manufacturing International Corp.,) компанид экспортын хориг тавих тухай мэдээлэл тархсаны дараа тус компанийн хувьцааны үнэ Хонг Конг, Шанхайн биржид 23%, 11%-иар тус тус унаад байна.

Хятадын харилцаа холбооны Хуавэй Технологи (Huawei Technologies, Co.,) түрүүхэн экспортын хоригт орсон. 

Дэлхийн бусад хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн мөн адил Хятадын үйлдвэрүүдийн өсөлт Америкийн техник технологи, программ хангамжийн нийлүүлэлтээс шууд хамааралтай бөгөөд хэрэв хориг арга хэмжээ хэрэгжвэл SMIC-н өргөжилт шууд зогсоно гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. 

Тус хориг SMIC-н өрсөлдөгчид болох Тайваны TSMC, Америкийн Micron-ний хувьд зах зээлээ тэлэх таатай боломж үүсгэж байна. Харин дэлхийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбарын хувьд тус хориг сөрөг үр дагавар авчирч болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулжээ. Тухайлбал SMIC үйлдвэрлэлээ өндөр шатанд хүргэхийн тулд 36 тэрбум долларын тоног төхөөрөмж импортлох төлөвлгөөтэй байсан гэжээ.  

Эр сурвалж: The Wall Street Journal, September 07, 2020.