Манай Хойт Америкийн Цахим өртөө ТББ-ын “Манайхан” сайтын Номын өргөөгөөр зочлох ээлжит урилгыг хүлээн авсан, монгол түмэндээ номын гэгээн санг нийлүүлж байгаа ажил, хандлагаа хуваалцсан Дэлхийн банкны Батзул гэж монголчууддаа нэршсэн Дашдоржийн Батзултай манай тусгай сурвалжлагч Эрхэмбаярын Солонго ярилцжээ.

“Pyramid Cup” Зүүн эргийн Монголчуудын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. Энэ тэмцээнд Чикаго, Сан Франциско хотууд, Нью Жерси, Виржина мужийн монголчуудаас гадна халимаг болон буриад монголчууд баг бүрдүүлээд оролцож байгаагаараа онцлог юм.

За манайхаан. Та бүгдийн сэтгэлийн хандив чинь айлуудад хүнсний тусламж болон очихоос гадна энд ирээд орон байргүй гацсан 6 нутаг нэгтнийг маань 1 сар байртай болголоо шүү. Байр хямдруулж өгсөн Ментора коллежийн Амгалан дүүд их баярлалаа.

Өнгөрсөн хагассайн өдөр Вашингтон хот орчмын Монголчуудын Холбооноос явуулсан “Дэм дэмэндээ” хандивын арга хэмжээнээс босгосон нийт 100 айлд $100-н гол хэрэглээний хүнсний багц хандивлахын эхний 40 айлд хүртээлээ. Олон хүмүүсийн сэтгэлийн хандиваар боссон энэ тусыг аль болох шаардлагатай хүмүүст нь хүргэх нь гол зорилго юм байгаан.

АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2021 оны 1 дүгээр сарын 20-нд болохтой холбогдуулан энэ 7 хоногийн сүүлээс эхлэн АНУ-ын нийт мужийн нийслэл хотуудад олон нийтийг хамарсан эсэргүүцлийн цуглаан болж болзошгүй байгааг суугаа орны хэвлэл мэдээллээр анхааруулж байна.

Гадаадад гацсан монголчууд үнэхээр үйлээ үзэж байна. Гомдол гаргахгүй, төр засагтаа дараа болохгүй гэж хичээсэн нь олон. Сонгуульд нь гай болох вий гэж дуугаа хураасан хүнийг ч би мэднэ. Сонгууль дууслаа, наадмаа ч хийчихлээ, ихэс дээдэс маань сайхан баярлалаа, одоо нөгөө муу хэдээ авах уу? Үгүй л бололтой. Ганц гай нь өвчин чирээд ирвэл орон нутгийн сонгууль гээчид нь бас нөлөөлөх юм даг уу даа.

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №52
2020 оны II улиралд АНУ-д гацсан иргэдийн талаар ЭСЯ-наас хийсэн ажлын тухай

Нэг. Эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэдийн тухай:

Шинэ төрлийн коронавируст  халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой  комисс (УОК)-ын шийдвэрээр хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоож, хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан автозамын боомтуудаар болон тусгай үүргийн нислэгүүдээр татан авч байгаа билээ.

More Articles ...

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу