Америкад ногоон карт хожиж, гэр бүлээрээ сайхан амьдарна гээд ирсэн боловч хэлний бэрхшээлээс үүдээд олигтой ажил ч олж хийж чадахгүй юм гэсэн Монголчуудтай нэлээдгүй таардаг.

Тэдний дийлэнх нь дээд боловсролтой, эх орондоо байхдаа сайхан ажил төрөлтэй, тогтсон бизнестэй, эзэмшсэн мэргэжлээрээ нэр хүндтэй ажил, алба эрхэлж байсан хүмүүс байдаг.

Аялга муутай л бол англи хэлэндээ тааруухан юм байна гэх ташаа ойлголт бидний дунд байдаг. Гэтэл бид аялга (accent), дуудлага (pronunciation) гэдэг зүйлс тэс өөр ойлголт гэдгийг тэр бүр мэддэггүй. Хэрэв англи хэлний дуудлага нь буруу байвал түүнийг сайжруулах хэрэгтэй, учир нь англи хэлэнд төстэй дуудлагатай ч утга ондоо үгс маш олон байдаг тул хэлэх гэсэн санаагаа зөвөөр ойлгуулж чадахгүйд хүрнэ.

Xилийн чанд дахь иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүрэг нь Элчин сайдад байдаг. Удахгүй мэдээлэл, зөвлөгөө гаргах байлгүй дээ. Сүүлийн өдрүүдэд Anti - Asian халдлага АНУ-ын хурцадмал асуудлуудын нэг болоод байна! Иргэд айдастай байна!

АНУ-д вакцинжуулалт эрчимтэй явагдахын хажуугаар, хүмүүс зуны амралтаа төлөвлөж эхэлж байна. Дараагийн долоо хоногт вакциныхаа цагыг авсан болохоор 5 сард Seattle руу нисээд ирдэг юм уу гээд бодож байна.

Ерөнхийлөгч Biden-ы том төлөвлөгөө АНУ-ын сүүлд сонгогдсон ерөнхийлөгчдийн анхааран ажилласан гол чиглэлүүд нь: Татвар, Эрүүл мэндийн салбар байсан.
Ерөнхийлөгч Bill Clinton, Barack Obama хоёулаа Эрүүл мэндийн даатгалын хүртээмжийг сайжруулахад ажиллаж, Clinton -нх амжилттай болоогүй бол Obama ажил хэрэг болгож чадсан.
Ерөнхийлөгч George W. Bush татварыг багасгах тал дээр төвлөрөн ажилсан бол Ерөнхийлөгч Donald Trump , Obamacare-г зогсоох, татварыг бууруулахын төлөө ажилсан.

More Articles ...

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу