Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Цаг үеийн нөхцөл байдал, болж байгаа үйл явдлууд дээр үндэслэж Америкийн цагаачлалын хуульчид дараах өөрчлөлтүүд 2021 онд болно гэж үзэж байна.

1. Элчин сайдын яамнууд хэвийн ажиллаж эхэлнэ. US State Department- дотоод сүлжээрээ, үйл ажиллагаагаа хэвийн болгох журам, тушаал зарлаж эхэлсэн байна. Удахгүй нийтэд тодорхой
мэдээлэл өгөх байх.

2. Public Charge: Хүчингүй болно гэхдээ цаг хугацаа шаардагдана. 2021 ондоо багтах байх.

3. Төсвийн дахин хуваарилна. Trump-н засаглалын үед цагаачлалын байгууллагуудын төсвийн ихэнх нь хүчний байгуулга ICE, шүүх, албадан гаргах, хана барих зэрэгт хуваарилагдаж
байсныг өөрчилнө.

4. Travel Ban: Аяллын хоригууд цуцлагдана. Одоогийн хоригууд 12 сарын 31-нд дуусах ба сунгагдах магадлалтай. Гэсэн ч одоогийн ерөнхийлөгчийн бүрэн эрх 1 сарын 20-нд дуусах болохоор
1 сардаа багтаад хоригууд цуцлагдах боломжтой

5. Визний хүсэлт нэмэгдэнэ: Хоригууд цуцлагдаж, цагаачлалын бодлого зөөлөрснөөр цагаачлалын визний хүсэлт ихэснэ гэж үзэж байна

6. Processing time: Визний болон бусад өргөдлийн шийдэгдэх хугацаа маш удаан байдаг. 2021 онд өөрчлөлт хийж арай хурдан шийдэх байх гэж үзэж байна.

Эерэг сайхан өөрчлөлтийг авчрах 2021 он минь, Welcome

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу