Оюутан
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хойд Америкийн Цахим Өртөө ашгийн бус байгууллага ( цаашид товчлон ТУНА) ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрөө дахин зарлаж байна. ТУНА тэтгэлэгт АНУ, Канад улсуудын ахлах сургуулийн төгсөх ангид суралцаж байгаа, магадлан итгэмжлэгдсэн ( accredited) коллежийн 4 жилийн бакалавр зэргийн сургалт болон цэргийн академиудад элсэн орохоор бэлтгэж буй монгол сурагчид өрсөлдөх боломжтой. Тэтгэлэг нь шашин шүтлэг, арьс өнгө, хүйс, бэлгийн чиг хандлага, хөгжлийн бэрхшээл, төрсөн газар, иргэншил зэргээс үл хамааран Хойд Америкийн бүс нутагт амьдарч, суралцаж буй бүх монгол хүүхдүүдэд нээлттэй.

ТУНА тэтгэлэг нь 2022/23 оны хичээлийн жил коллежид элсэж буй сурагчдад коллеж суралцах хугацаанд 1,000 – 2,000 ам.долларын хэмжээтэйгээр, жил тутам, цэргийн академийн элсэгчдийн хувьд зөвхөн эхний жилд олгох нэг удаагийн 1,000 ам.долларын хэмжээтэй мөнгөн тэтгэлэг байна.

2022 оны тэтгэлэгт хамрагдагсдыг шалгаруулах хугацаа:

  • Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны тавдугаар сарын 22.
  • Тэтгэлгийн комисс өргөдөл, материалууд дээр ажиллах хугацаа: 2022 оны зургадугаараас долдугаар сар.
  • Шалгаруулалт: 2022 оны наймдугаар сар.
  • Шалгаруулалтын дүн зарлах хугацаа: 2020 оны наймдугаар сар.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://scholarship.tsahimurtuu.org/Info вэб хуудсаар авна. Оюутнууд тус вэб хуудаст бүртгүүлж, тэнд буй өргөдлийг бөглөж, шаардлагатай бусад материалын хамтаар илгээнэ.

Асууж лавлах зүйлс байвал This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. имэйл хаягаар холбогдоорой.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу