Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

АНУ-д вакцинжуулалт эрчимтэй явагдахын хажуугаар, хүмүүс зуны амралтаа төлөвлөж эхэлж байна. Дараагийн долоо хоногт вакциныхаа цагыг авсан болохоор 5 сард Seattle руу нисээд ирдэг юм уу гээд бодож байна.

CDC-нь вакцинд хамрагдсан ч аль болох нисэхгүй бай гэсэн ч вакцин хийлгэсэн хүмүүс аль хэдийн нислэгээ захиалаад эхэлж байна. Гэхдээ нисэхийн өмнө сөрөг шинжилгээний хариу юм уу вакцинд хамрагдсан баримаа үзүүлэх ёстой.

European Union - Digital Green Certificate буюу вакцины паспорт гаргахыг төлөвлөж байгаа бол, нислэгийн болон технологийн компаниуд цахимаар вакцинд хамрагдсанаа батлах апп-г ойрын хэдэн жилдээ ашиглахаар төлөвлөж байна.

bayarmaa 040221a

Вакцины паспортын шаардлага газар бүр өөр өөр байна. Biden-ы засаг захиргаа вакцины паспорт хэрэгжүүлэх ажлыг хувийн секторт даалгасан бөгөөд Washington Post- -н мэдээлж байгаагаар одоогоор 17 санаачилга эхлээд байна.

Английн ерөнхий сайд Boris Johnson: Вакцины паспорт нь олон улсын нислэгт чухал үүрэг гүйцэтгэнэ. Хятад дотооддоо иргэдийн тест болон вакцины рекордыг харуулах цахим сертификат хэрэгжүүлээд эхэлсэн бол Солонгос вакцины паспорт mobile app хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Isrial хүм амынхаа талаас илүү хувийг вакцинд хамруулснаар корона вирусийн халдварын тоо 90%-р бууруулж чадсан байна. Тэрээр дотоодынхоо эдийн засгаа 100% нээж, иргэд энгийн амьдралдаа орсон байна. Гэхдээ бусад оронд тархаад буй хувьсамтгай вирусээс хамгаалж олон улсад хилээ нээгээгүй байна.

bayarmaa 040221b

Зарим жуулчдын их очдог газар, усан онгоцны аяллын компаниуд COVID 19 вакцинд хамрагдсан баталгаа үзүүлэхийг шаардаад эхэлсэн бол, New York 4- сарын 2 ноос урлаг соёл, спортын томоохон арга хэмжээ хэмжээнд вакцинд хамрагдсан болон сөрөг шинжилгээтэй хүнийг л нэвтрүүлнэ гэсэн байна . Тэрээр нь өнгөрсөн 7 хоногт цахим баталгаажуулалт хийдэг системийг нэвтрүүлсэн анхны муж болсон байна.

IBM технологийн компани өөрийн pass-г хийсэн бол улс даяар нисэх онгоцны буудлууд дээр biometric screening -хурууны хээгээр баталгаажуулах программ суулгаж эхэлж байна.

What You Need to Know About Your Covid-19 Vaccine Card - The New York Times ( nytimes.com)

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу