Америкийн Монголчууд гэх хос үг дуулдсаар чамгүй удаж аль хэдийнээ уг ойлголт танил болжээ. АНУ-н зүүн эргээс баруун эрэг хүртэл төвийн Чикаго, Дэнвэрийг оруулаад Монголчууд төвлөрсөн коммунити олон болжээ.
Монголчуудын олон коммунитид хүрдэг нэгдсэн мэдээллийн портал өгүүлэгдсээр чамгүй хугацаа өнгөрчээ. Бид энэхүү орон зайг чадах ядахаар бөглөхөөр өөрсдийн хүслээр, өөрсдийн чөлөөт цаг, мөнгө хөрөнгө, мэргэжлийн ур чадвараа сайн дураараа төвлөрүүлэн зүтгэж буй билээ. Олны хүч оломгүй далай гэдгээр энд тэнд би, би, би хэмээн өөрийн блог, сошиал медиадах өөрийн орон зай, найз нөхдийн хүрээнээс хальж бид болж буй нь энэ бөлгөө.