Stringer/Getty Images

Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Times- сэтгүүл оны дүр зургийг дүгнэжээ. 2020 он нь 1865, 1945, 1968 оны араас түүхэнд бичигдэх он боллоо. Цар тахлын улмаас дэлхий даяар 1.5 сая хүн амь алдсан, арьс өнгөний ялгаварлалын эсрэг тэмцлүүд өрнөсөн, ардчиллын мөн чанарыг шалгасан он байснаараа 2020 удаан хугацаанд дурсан яригдаж, судлагдах болно.

Мэдээж бидэнд олон зураг байгаа боловч, таныг 12 зургаар 2020 хэрхэн дүгнэх вэ гэвэл ямар зураг сонгох вэ?

Times-н сэтгүүлчид энэхүү зургуудаар 2020-ны дүр зургийг дүгнэж байна.

1. Wuhan China - Корона вирус бүртгэгдсэн анхны хот, бүрэн зогсолтод орсон анхны хот, халдварын тархалтыг барихын тулд нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийг засгийн газраас анх удаа зогсоосон.

bayarmaa 121001

2. Корона вирусийн халдвар авсан өвчтөний гэрт - Cenate Sotto, Italy - Оны эхэнд Баруун Europe вирусийн хүнд цохилттой тулгарсан.

bayarmaa 120202

3. Domino park, Brooklyn - Шохойгоор зурсан бүс, Корона вирус бидэнд шинэ орон зайгаар хоорондоо харилцах аргыг тулгасан.

bayarmaa 120203

4. Air Force One, Trump 2020.8 сар - Donald Trump нь, Herbert Hoover, Jimmy Carter, George H.W. Bush араас улиран сонгогдоогүй ерөнхийлөгч болж байна.

bayarmaa 120204

5. Joe Biden, Des Moines дахь Corinthian Baptist Church сүмд залбирч байгаа нь. Ардчилсан намын сунгаанаас тэргүүлэн гарахад түүнд амаргүй байлаа. Ялангуяа эхний саруудад.

bayarmaa 120205

6. Azusa, CA - 4,200 acre газар ойн түймэрт шатав. АНУ-ын баруун эрэг, цаг уурын өөрчлөлтийн улмаас үүссэн гал түймэрт хүндээр өртөж, их хэмжээний хохирол амсав.

bayarmaa 120206

7. 2020.5.31 Minneapolis, USA - Цагдаа жагсагч нар - George Floyd үхлийн улмаас орон даяар эсэргүүцлийн жагсаал болсон.

bayarmaa 120207 

8. New York, USA жагсагч нар.

bayarmaa 120208 

9. São Paulo, Brazil, 3- р сар,оршин суугчид засгийн газрын цар тахалтай тэмцэж байгаа аргыг эсэргүүцэж цонхон дээрээ цугларсан байгаа нь. 2020 он дэлхий даяар олон хүнийг, удаан хугацаагаар гэрт нь хорьж чадлаа.

bayarmaa 120209 

10.2020-5 сар Brooklyn хотын оршин суугчид хоорондоо зай барин хүнсээ авахаар дугаарлан зогсож байгаа нь. 2020 он эдийн засгийг богино хугацаанд огцом уруудуулсан он байв.

 bayarmaa 120210

11. 2020-4 сар Brazil - корона вирусээр нас барагчдыг оршуулж байгаа нь. 1.5 сая хүний амийг авсан цар тахал.

bayarmaa 120211 

12. 2020-4 сар, Brooklyn - Precious Anderson, Covid-19 өвчтөн, шинээр төрсөн хүнээ хүлээн авах, гэрийнхэндээ уулзуулах бүх процессыг технологийн тусламжтай хийж байгаа нь. Хэдийгээр өвчин, уй гашуу ихтэй он байсан ч биднийг шинэ байдал, нөхцөлтэй зохицон амьдрахыг шаардсан он байлаа.

bayarmaa 120212 

Та ч гэсэн 12 зургаар 2020 оноо дүгнээд үзээрэй!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу