Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Мужийн өмнөд (Los Angeles орчим) болон төв бүсийн ихэнх хэсэгт амбан захирагч Newsom-н хориг хэрэгжиж эхэллээ. Эдгээр бүсүүдэд орших хотуудын эмнэлэг (сэхээн амьдруулах тасгийн ICU) - орны хүрэлцээ муу болсон гэсэн үг.

San Francisco Bay Area-n 5 коунти сайн дураар , эмнэлгийн орны багтаамжийн шаардлагыг хүлээхгүйгээр хөл хориог хэрэгжүүлж эхэлсэн байна.

Хоригийн хүрээнд :

  • Хоолны газрууд зөвхөн хүргэлт, + To GO
  • Дэлгүүрүүдийн үйлчлэгчдийн багтаамжийг 25%-с 20% буулгав. гадна оочер урт болно гэсэн үг. Тиймээс хүн багатай ажлын өдөр, өглөөний цагаар , бас ахиухан юм авах ( гэхдээ хэт олон биш) зүгээр байдаг
  • Хумс, үсний салоныг бүрэн хаах

****************************************************

Одоогийн нөхцөл байдал:

  • Өчигдөр буюу Ням гаригийн байдлаар эрчимт эмчилгээнд 1500 сул ор байна (40 гаран сая иргэдэд!)
  • Orange County Sheriff Don Barnes: Журмыг мөрдөх нь хувь хүний хариуцлага, ухамсар болохоос хууль сахиулагчийн үүрэг биш
  • Riverside County, Sheriff Chad Bianco: Бүх ажил шаардлагатай. Аж ахуйн нэгжийг хаахыг буруушааж байна!
  • Stockton хотын удирдлага, хоригийг дараах 3 шатаар хэрэгжүүлнэ гэв. 1. Ухуулан тайлбарлана; 2. анхааруулна; 3. Торгоно.
  • Мужийн эрүүл мэндийн газраас тодруулга хийж, энэ хориг эрчимт эмчилгээний багтаамж 85%-с илүү дүүрсэн үед л хэрэгжинэ гэв.
  • San Joaquin Valleyбүсийн Fresno бүсийн Фресно коунти-д ердөө 6 сул ор байгаа бол, San Benito коунти 1-ч сул ор үлдээгүй гэж орон нутгийн эрүүл мэндийн газраас нь мэдээлэв.
  • Los Angeles County 1 өдөрт 10,000-с дээш тохиолдол гарлаа! ихэнх хүмүүс 10 сард халдвар авсан байна.
  • Xоригоос амжиж, Bay Area -иргэд дэлгүүр лүү уралдан гүйсэн бол Sacramento хотын иргэд Salon руу уралдан гүйжээ.

За маскаа сайн зүүгээд, энэ давлагааг амжилттай давна шүү!
Сүүлийн үед маскгүй хүн таарахаар бараг цочих гээд байгаа шүү.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу