Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав.

Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж, 2019 оны байдлаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй тус тус танилцав.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр ноён Элчин сайд “Коронавируст халдвар намжина. Харин эдийн засгийг эрчимжүүлэх ёстой. Тиймээс эдийн засгийн харилцаагаа сэргээхэд бидний зүгээс бэлэн байна” гэсэн юм.

Өнөөдөр сонин: Монголын бизнесийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Ч.Мэргэн

Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэнтэй МН-Өнөөдөр сонин ярилцжээ. АНУ-д боловсрол эзэмшсэн тэрбээр Монголд мэдээллийн технологийн бизнес эрхэлж, томоохон компани удирдсан туршлагатай.

Түүнтэй ажил алба болон хувь хүний хөгжил, үзэл баримтлалынх нь талаар хөөрөлдөв.

-Сүүлд ямар ажил хийж, хэрэгжүүлснийг тань сонирхъё.

-Монголын хувийн хэвшилд сүүлийн 10 жил захирлын алба хашихдаа хууль эрх зүй, бизнес, эдийн засгийн орчин нь тогтворгүй байгааг анзаарсан. Мөн эрх баригчдын алдаатай бодлого бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж буйг мэдэрлээ. Гомдоллож суухаар бизнесийн орчныг тогтвортой болгоход хувь нэмрээ оруулъя, хувийн хэвшлийнхний дуу хоолойг төр засагт хүргэе гээд бизнесийн зөвлөлд ажилласан.