Гадаа сэрүүн хүйтэн болохоор гадаа суух боломжгүй дотор цугларч бөөгнөрөл үүссэнээс агаарын солилцоо гадаа задгай талбайнхтай адил биш агаарын солилцоонд муугаар нөлөөлөх тул халдвар авах эрсдэл улам нэмэгдэнэ гэсэн үг.

Нуурын сэрүүн таатай уур амьсгал, цастай, бороотой, нартай, хуртай жилийн дөрвөн улиралтай Чикаго хот эх нутгийн цагийн өнгийг эрхгүй санагдуулдаг. Олон үндэстэн ястан хамтаар амьдардаг Чикаго хот орчимд одоогоор 10.000 гаруй монголчууд ажиллаж амьдарч байна. Эдгээр Монголчуудыг нэгтгэх, хамтын хүчээр нийгмийн олон ажил зохион байгуулах, нутаг нэгтэндээ тус дэм болох зорилгоор байгуулагдсан Монголчуудын нэгдэл, төв холбоод энд нэгээр зогсохгүй. Өдгөө байгуулагдаад 18 жилийн нүүр үзэж буй Чикаго хот дахь “American Mongolian Association”-ы тэргүүн Б.Цэрэнбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өнөөдөр өөрийн мэргэжлийн чигээрээ бичмээр санагдав, магадгүй жирийн олон уншигчид арай хол мэт санагдаж болох, гэхдээ аль болох энгийнээр тайлбарлахыг хичээе. Товчдоо, алгоритм, зүс цариа таних, хиймэл оюун ухаан, мэдээллийн аюулгүй байдал, хувийн нууц сэдвүүдийг товч хөндөн илээд өнгөрөх санаатай.

Титэмт вирусийн цар тахал АНУ-д газар авснаар Чикаго хот, Иллиной мужид гэрийн хөл хорио зарлахын өмнөх долоо хоногийн даваа гарагаас эхлэн манай ажил гэрээсээ ажиллахыг санал болгож билээ. Ингээд гэртээ тухлан сууж ажлаа хийсээр 14 дэх долоо хоногийн мягмар гарагтай золгов. Энэ өдрөөс эхлэн өдөр тутмын тэмдэглэл хөтлөх зорилго тавин суувой.

АНУ-д өнөөдөр Жьюнтийнф (Juneteenth) гээч амралтын өдөр гэж байгаа. Орон даяар тэмдэглэдэг амралт арай биш. Гэхдээ жилээс жилд тэмдэглэх муж улсууд, бизнес компаниудын тоо өсөж ажилтнуудаа цалинтай амраах болжээ. Энэ амралтын өдрийн нэр нь онцлог, юунд зориулагдсан нь бүр тэмдэглүүштэй.

Өнөөдрөөс яг 5 жилийн тэртээ буюу 2015 оны зургадугаар сарын 17-ны өдөр Өмнөд Каролайн мужийн Чарльстон хотод нэгэн аймшигт хэрэг гарчээ. 1787 онд байгуулагдсан түүхт Эмануэл эхийн сүмд библийн сургалт хийж байсан гэмгүй улсууд руу нэгэн цагаан залуу орж ирээд буудсанаас африк гаралтай есөн хүний амь үрэгдсэн.

Тавдугаар сарын 25-д Миннеаполис хотод Жорж Флойд хэмээх өнгөт арьст залуу цагдаагийн гарт харамсалтайгаар амиа алдсан. Цагаан арьст цагдаа нар өнгөт арьстнуудын амь насанд хүрсэн ийм хэрэг өмнө нь зөндөө гарч байсан. Энэ удаа болсон үйл явдал олон нөхцөл байдлын улмаас хүмүүсийн тэсвэрийг барж, эсэргүүцлийн жагсаал, цуглаан хөдөлгөөн Америкаар зогсохгүй гадаад орнуудад ч өргөжиж байна.

More Articles ...

Page 1 of 4