Үзвэр үйлчилгээ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Дэлхий даяараа цар тахалын хөл хорионд суугаа та бүхэнд зориулаж өнгөрсөн жил амралтаараа очиж үзсэн Петергофыг танилцуулаж байна. Бид хэдийгээр хөл хорионд байгаа ч энэ муухай өвчинийг давж гарсаны дараа хаагуур аялахаа төлвөлсөн биз дээ.

Петергоф гэдэг нь хаант оросын нийслэл байсан эртний түүхт Санкт Петербургээс холгүй орших хааны зуны ордон юм. Энэ ордон нь дээд, доод цэцэглэг мөн асар том зуны ордонтой цогцолбор юм.

Энэ удаад зөвхөн доод цэцэрлэгт байдаг усан ориглууруудыг үзэх юм. Петр 1 хаан Франц улсад айлчлал хийж явахдаа хааны зуны ордон Версалийг үзэж эх орондоо ийм агуу ордон барихаар шийдсэн байна. Ингээд Францын 14-р Луис хааны Chateau de Marly цогцолборыг дууриалгаж 1711 онд балтын тэнгисийн финландын буланд барилагын ажлыг эхлүүлсэн байна. Барилагын ажил маш олон жил явагдаж 1756 онд Екитрина хатан хааны үед дууссан байна. 1700-гаад оны үед цахилгаан байгаагүй мөн ямар ч усан шахуурга хийгдээгүй үед энэ усан оргилуурыг ажиллуулаж байсан нь их сонин. Тэр байтугай усны хүчийг ашиглан тойрч эргэдэг бас галуу, нохойны дуу гарган ажилладаг усан оргилуурыг видеоны эхний хэсэгээс үзээрэй. Физикийн холбоо савны хуулийг ашиглан өндөр түвшинд байрлуулсан усан сангаас 2 километр орчим холоос ган хоолойгоор татан авч ирж усан оргилуураа хийсэн байна.

Энэ зуны ордон нь нийтдээ 147 их, бага усан оргилууртай. Бидны үзэх доод цэцэрлэгт 64 усан ориглуур байгаа юм билээ. Хамгийн том нь Самсоны оргилуурын ус нь 20 метр өндөр цацагддаг. За ингээд видео зураглалаа тавтай сууж үзээрэй. Би аливаа хуучны барилага архитекторын үзмэрийг үзэхдээ хэдэн онд хийсэн үүнийг хийж байх үед манай Монголд ер нь дэлхийд ямар үйл явдал болж байсан тухай харьцуулан бодож үзэх дуртай. Орчин үед шинжлэх ухааны ололтоо ашиглаж маш том, гоё усан оргилуур хийх боломжтай болсон энэ үед Сүхбаатарын талбайн өмнө хийгдэх усан оргилуурын усыг машинаар зөөнө гэдэгийг сонсоод чихэндээ итгээгүй...

https://www.facebook.com/uuganaaemch/videos/258140301981286 эндээс видеог үзээрэй!