МидВэст
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Эрүүл мэндийн даатгалгүй, Америкт байгаа найзууддаа зөвлөхөд 2021 онд эрүүл мэндийн даатгалтай болох хэрэгтэй шүү.

Ажлынхаа шугамаар эрүүл мэндийн даатгал авах бололцоогүй, хувиараа бизнес эрхэлдэг, жижиг компанид ажилдаг гэх мэт олон шалтгаанаар манайхан даатгалгүй явдаг. Obamacare буюу Affordable Care Act-д хүсэлт гаргаад үзэх хэрэгтэй шүү.

Тухайн хувь хүн, гэр бүлийн олдог орлог, ам бүлийн тоо хэмжээнээс шалтгаалж сарын төлбөр нь янз бүр боловч ямар ч байсан хүн бүр даатгалтай болох боломжтой. Мэдээж сарын төлбөрийн зохих хувийг нь улс төлж тусалдаг болохоор яаж ч байсан ашигтай (Обама ерөнхийлөгчдөө баярлалаа). Улс хэдэн хувийг гэдэг нь мэдээж хүн бүрд харилцан адилгүй. Хүүхдүүд чинь Medicaid-тэй бол зөвхөн өөртөө болон гэр бүлийн хүндээ л apply хийгээрэй.

- www.healthcare.gov гэсэн веб хуудаст орж бүртгүүлнэ. Емэйл хаяг ашиглаад, нууц үг нээгээд account нээчих. Тэрийгээ жил бүр хэрэглэх учир сайн хадгалж аваарай.

- Өөрийн account үүсгэсний дараа хэрэгтэй гэсэн бичиг баримтуудыг оруулна. Үүнд: орлогын мэдүүлэг, жолооны үнэмлэх, цагаачлалын бичиг баримтууд г.м (ажиллах зөвшөөрөл болно шүү) Цалингийн хавсралт хэрэв хувиараа ажилдаг бол өнгөрсөн жилийн tax форм г.м хэрэгтэй.

- Бүх бичиг баримтаа хавсаргасны дараа healthcare marketplace-ээс өөрт чинь олон янзын эрүүл мэндийн даатгалыг сонгооч гэж санал болгохоос аль чамд хэрэгтэйг сайн харж байгаад сонгоорой.

- Муж бүхэнд apply хийх аргачлал арай өөр байдаг гэж сонссон. Ямар ч байсан өөр өөрсдөө эхлээд нэг оролдоод үзэхэд арга эв нь олдоод ирэх юм билээ.

- Гол нь даатгалд apply хийж байгаа хүн өөр давхар даатгалгүй (Medicare or Medicaid) байх ёстой юм билээ шүү.

- Би өнгөрсөн жил (2019 онд) apply хийж, авч байсан болохоор яг ямар шатлалтай явсныг мартсан байна. Ямар ч байсан хэцүү байгаагүй. Энэ жил аккаунт руу гаа ороод л эрүүл мэнд, шүдний даатгал сонгочихсон. Ерөнхийдөө амархан болоод ирж байгаа.

- Даатгал сонгохдоо хэрэв танд үзүүлдэг өөрийн өрхийн эмч, эмнэлэг г.м байвал сонгож байгаа даатгалыг чинь авдаг үгүйг давхар шалгаарай. Буруу даатгал авчихвал дараа нь эмч, эмнэлгээ солих гэж бөөн ядаргаа болно шүү.

- Зарим даатгалууд шүд болон нүд (хараа) цуг орсон байгааг анзаарна биз ээ. Гэхдээ тухайн даатгалд шүд ороогүй ч гэсэн өөрөө нэмээд шүдний даатгал харьцангуй бага төлбөртэй авч болдог юм билээ шүү.

- Хэрэв асуулт байвал залгаарай, мессеж бичээрэй. Чадлаараа зөвлөж, тусална.

- 12 сарын 15 apply хийх сүүлийн өдөр шүү!!!

- 2021 онд юу хүлээж байгааг хэн ч таашгүй. Тэгэхээр 2021 оныг “эрүүл мэндийн жил” гэж тунхаглаад Америкт байгаа бүх Монголчууд health insurance-тэй болцгооё!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу