Вашингтон
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Маргаашийн хичээлийн PPT (поверпойнт) бэлдэж суутал багшийн анхааруулсан инээдтэй яриа санаанд оров. Поверпойнт хэрхэн хийх вэ гэдэг нь "үнсэлцэх" дүрэмтэй ижил. Энэ нь "энгийн тусмаа үр дүнтэй" гэдэг зарчим.

"Поверпойнт бэлдэхдээ анхаарах чухал зүйл нь нэг мөрөнд 6-с дээш үг бичихгүй байх, босоогоооо 4 мөр л оруулахад хангалттай, үндсэн зорилгоосоо хазайсан, элдэв эрээн мяраан зураг хөрөггүй байх, анхаарлыг тэс өөр зүгт хандуулсан, тухайн хичээлийнхээ зорилгыг ойлгуулахаас илүүтэй өнгө будаг, чамин хэв маягийг чухалчлан гоёх нь хүний төвлөрөх чадварт муугаар нөлөөлдгийг байнга санаж байх. Өөрөөр хэлбэл..." гээд үнсэлцэх дүрмийг ярьсан нь санаанд тод үлдэж. Тэр нь ямар дүрэм вэ гэж үү? "Хүмүүс зүгээр л бие биеэ мэдрээд даруухнаар үнсэлцэх хамгийн чухал. Хэл амаа гаргаад, хазаж долоогоод эхэлбэл сонин болоод явчихна"

Би хэлээгүй , манай америк багш "Поверпойнтыг хичээлд хэрэглэх нь" гэдэг сургалтдаа тэгэж ярьсан шүү.

Тэрнээс хойш хичээлээ бэлдэхдээ яг тэр үгийг байнга санадаг. Багш хичээлээ сонирхолтой, хэзээ ч мартагдагшүй заадгийн бас нэг жишээ энэ.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу