Шарын тухай дахиж бичих хэрэггүй боллоо гээд баяртай байсан. Сарын дотор түүнийг болон өөрийнхөө хувийн эрх ашгийн төлөө ЗГ-т худлаа хэлсэн, хор хохирол учруулсан гэмт хэрэгтнүүд, өөрийн хүргэний аав, бүр Афганистанд энгийн гэр бүл, хүүхэд эмэгтэйчүүлийг буудаж алсан цэргийн гэмт хэрэгтэн зэрэг хүмүүст өршөөл үзүүлсэн. Тэгснээ өөрийг нь дэмждэг хэд хэдэн хүнийг медалиар шагнав. Түүнийг ялагдсанаасаа хойш өдөр бүр л сонгуулийн систем хулхи, түүнээс биш ялагдаагүй талаар өдөр бүр гомдоллож, дэмжигчдээсээ мөнгө цуглуулж, үймээн самуунд уриалан дуудаж, Бүгд намын гишүүд, мужийн захирагч уруу утастаж, тулгаж (утсаар өөрийн төлөө өгсөн санал нэмж ол гэж шаардсан бичлэг нь тарсан) сүрдүүлж байх хооронд Америк улс хамгийн их тоогоор ковидод хүнээ алдаж байлаа.
Сакраментогоос Баяраагийн мэдээ - 12/10
Вакцин Британид таригдаад эхэлсэн. Америк 2 дахийнхаа зөвшөөрлийг өгөх гэж байх шиг байна. WSJ өнөөдрийн сонинд бичсэнээр Pfizer вакцин нь эхний тарилтаар дархлаа 52%, 2 дахь тарилтаар 95%-тай тогтож байгаа гэжээ. Дархлаа тогтож байгаа байдлыг нас, арьс үндэстнээр нь харахад цагаануудад 95%, хар арьстнуудад 100, Ази, номхон далайн гаралтайнуудад 89%, 55 дээш насныханд 94%, эрүүл мэндийн асуудалтай хүмүүст 95% -ийн үр дүнтэй ажиллаж байна. За болж дээ. Хамгийн хүнд тусч байгаа нь Харууд латинонууд байгаа юм.
Д.Баярсайхан: Гэр бүлийн санхүүгийн зөвлөмж - 11 сар
Хуучин Даяар Монгол сонин дээр бичдэг байсан шигээ гэр ахуй санхүүгийн зөвлөгөөнүүдээ эндхийн залуу гэр бүлүүдэд зориулж бичиж байхаар шийдлээ.
Гэр бүлийн санхүүгийн зөвлөмж 11 сар
Нэгдсэн нэг сайхан үзэл баримтлалын жагсаалт
Сакраменто хотын Д.Баярсайхан эгчийн бичсэн "Нэгдсэн нэг сайхан үзэл баримтлалын жагсаалт"-ыг уншаарай. Маш зөв санал болохоор нь чирээд ирлээ. Найз нөхөд, үр хүүхдүүддээ бас тайлбарлаж хэвшүүлж өгвөл бид улам Өөдөө!
Би 15 дахийг нэмлээ. Монголчуудын Холбоо Бэй Аэриагийнхан бас санаа оноо байвал нэмээрэй!
Машины дугуй үйлдвэрлэхэд ордог 6PPD хортой химийн бодис Coho salmon загас олноор үхэх шалтгаан болж байна
Номхон далайн баруун хойд хэсгийн Coho salmon загас Seattle ойролцоох хэсэгт ирэхээрээ л шуурга болонгуут л олноор үхчхээд байдгийг эрдэмтэд судалж учрыг нь олжээ. Судалгааны дүн нь Science сэтгүүлд энэ 4 дэхэд хэвлэгджээ.
Сакраментод байрны түрээсийн тэтгэлэг олгоно
Сакраменто хотын зөвлөлөөс бага орлоготой иргэдэд рентний туслалцаанд нэгдсэн улсын туслалцааны сангаас ирсэн мөнгөний 4.7 сая орчмыг зарцуулах шийдвэр гаргалаа. Хотын оршин суугчид $4000 хүртэлх хэмжээний туслалцаа авах боломжтой бөгөөд үүнийгээ шууд байрны эзэндээ тушаах ёстой.
Сакраментогоос Баяраагийн мэдээ - 9/12
Одоогоор СА мужийн заавраар сургуулиудыг нийт сурагчдын зөвхөн 25%-ийг л ангид хүлээж авахыг зөвшөөрч байгаа. Үүнд ихэвчлэн хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хичээл шаардагдах, сургуульд явах өндөр шаардлагатай хүүхдүүдийг авахыг зөвлөж байгаа.