COVID-19 pandemic холбоотой ажилгүйдэлийн тэтгэмжинд хүсэлт гаргасан хүний тоо сүүлийн 10 долоо хоногт анх удаа 2 сая-с буурав. Labor Department-н мэдээлсэнээр өнгөрсөн 7 хоногт 1.8 сая хүн хүсэлт гаргажээ. Эдийн засаг нээгдсэнтэй холбоотой хүсэлт гаргагчидын тоо багассан ч, нийт 42 сая хүн КОВИД 19-тахалаас болж ажилгүй болоод байна!

Жагсаал цуглаан 8 дахь өдрөө үргэлжилж байна. Ашгүй тайван байдал руу шилжих төлөвтэй. Эмх замбараагүй үүсгэж эвдэн сүйтгэх, хулгай, дээрэм хийсэн 4,400 гаад хүнийг баривчилсан байна. Өчигдөр урлагийн салбарынхан "Blackout Tuesday" - зарлаж 1 өдрийн турш social Medea- гаа тасалсан. Facebook company-н ажилчид цахим эсэргүүцэл илэрхийлэв. Улмаар London, Berlin and Toronto хотуудад жагсаал цуглаан эхэлж байна.

Ихэнх мужуудад эдийн засаг, business-д нээгдэж хөл хөдөлгөөн ихсэж байна. Гэсэн ч ажилгүйдэлийн тоо ихсээр. 3-р сараас хойш нийт 41 сая хүн ажилгүйдлийн тэтгэмж хүсч, 21 сая хүн одоогийн байдлаар тэтгэмж авч байна гэж статистикийн газраас мэдээлэв.

Америк улсад 2 crisis -нэгэн зэрэг болж бна: Pandemic and Violence!!

Los Angeles County эрүүл мэндийн албаны мэргэжилтэнүүд сүүлийн үед өрнөөд байгаа жагсаал цуглаан, үймээн , эмх замбараагүй байдал КОВИД тархалтыг улам ихэсгэнэ хэмээн анхааруулж байна.Жагсагчид амны хаалтгүй, зай барихгүй байгаа сөрөг үр нөлөө нь 4-5 долоо хоногийн дараа мэдэгдэнэ!!

Хүүхдүүд, охид эмэгтэйчүүдийн талаар таагүй мэдээ өдөр дараалж сонссон чинь сэтгэл таагүй болоод .. хэний буруу вэ?...яах аргагүй ядуурал, ажилгүйдэл, хүүхдэд ээлгүй нийгэм..л шууд харагдаж байна. Монгол эмэгтэйчүүд минь маш их тэвчээртэй!! Гадаадын олон найзууд минь бидний энэ чанарыг гайхдаг, биширдэг. Үрээ тэврээд үсэртэл тэвчээр алдагдана гэхээр ямар их зовсон болоо???

Эдийн засаг сэргэх эхэлж байгааг Wall Street Journal reports сэтгүүлээс мэдээллээ. Ямартаа ч ахиж нэмж муудахгүй байх: Truck-ачаа ихсэж, зээлийн өргөдөл, нислэг, зочид буудлын захиалга эхэлж байна. Гэхдээ цаашдын ерөнхий төлөв тодорхойгүй хэвээр л байна!!. Сайжирч байгаа үзүүлэлт конгресс-с үзүүлсэн тусламжийн үр дүн болон бусад хүчин зүйлээс ч нөлөөлсөн байж магадгүй.Ажилгүйдэл нэмэгдсээр л байна. Зарим мэргэжилтэнүүд, 8 сар гэхэд эдийн засаг КОВИД-н өмнө байсан үеийнхээ 50-75%-д хүрэх ба үлдсэн 25% нь 9-с 12 сар хүртэлх хугацаанд сэргэх байх гэсэн таамаглал дэвшүүлж байна.

More Articles ...

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу