Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Жагсаал цуглаан 8 дахь өдрөө үргэлжилж байна. Ашгүй тайван байдал руу шилжих төлөвтэй. Эмх замбараагүй үүсгэж эвдэн сүйтгэх, хулгай, дээрэм хийсэн 4,400 гаад хүнийг баривчилсан байна. Өчигдөр урлагийн салбарынхан "Blackout Tuesday" - зарлаж 1 өдрийн турш social Medea- гаа тасалсан. Facebook company-н ажилчид цахим эсэргүүцэл илэрхийлэв. Улмаар London, Berlin and Toronto хотуудад жагсаал цуглаан эхэлж байна.

Шүүх эмнэлэгийн дүгнэлт гарч Derek Chauvin цагдаа буруутай болох нь батлагдлаа. Түүнийг 3-зэргийн хүн амьны хэргээр яллахаар төлөвлөж байсан бол 2-р зэрэг шилжүүлэхээр яригдаж эхэлж байна. Хамт байсан 3 цагдааг мөн 'Aiding and Abetting murder" буюу хүн амьны хэргийг дэмжин өөгшүүлсэн заалтаар ял өгөхөөр болжээ.

Өчигдөр Los Angeles хотод Hollywood, Downtown орчимоор тайван жагсаал боллоо. Орой 6 цагаас хөл хорио эхэлсэн боловч, жагсагчид хотын захирагчын амьдардаг дүүрэг Hancock дүүрэг рүү явсан. Жагсагчидын тоо бага багаар багасаж байсан ч зөрчил гаргасан нэгнийг баривчлах ажиллагаа хэсэгтээ л үргэлжлэв. Хотын захирагч: Би сонсож байна. Жагсагчидад, тайван, аюулгүй байдлаа хангахыг уриалж, цагдаа нарыг хий, бороохой бас бусад зэвсэг ашиглахаа багасгах шаардлага хүргүүлэв.

КОВИД 19-с болж хойшлуулаад байсан 50 жилийн түүхтэй Black Lives Matter, L.A. Pride 6-сарын 14 нд болохоор болжээ.

Анх 1970 онд, Hollywood Boulevard анхны жагсаал болж байсан байна. 6-р сар хот жагсаал цуглаанаар дүүрэн байх нээ, КОВИД19 гайгүй байгаа??

Олон хүмүүс хар арьстан Америкүүдийг дэмжиж, мөн өөрийн арьс өнгөний ялгаварлалтанд өртсөн туршлагаасаа хуваалцаж байна. Америкт амьдарч байгаа хүн бүр ялгаваралтыг янз бүрийн хэлбэрээр мэдэрсэн л байгаа. Миний хувьд Америкт ирсэн цагааса дээд боловсролын болон төрийн албанд ажиллаж байгаа болохоор хар арьстан хүнтэй ажиллах боломж бараг гараагүй. Хамгийн анхны хүн нь одоогийн Southern California Association of Government-n Executive Director. 2019 онд манайд ажилд орсон. Цаг аван ганцаарчилж уулзаж, өөрийн хийсэн ажил, цаашдын зорилго хуваалцахад маш нааштай хүлээн авч дэмжсэн. СА төрийн алба asia ихтэй, албан тушаал дэвших бол нэлээд өрсөлдөөнтэй, үе шаттай. Хятад хүн нь хятад хүнээ, солонгос нь солонгосоо л их дэмжинэ. Би ч шууд цаг аваад, цаашидын career раа төлөвлөе гээд шинэ даргатай уулзсан. Executive Director болонгуутаа хүний нөөцөд хэлж миний тушаалыг дэвшүүлж байсан. Хятад, солонгос community олуулаа, нийлж ажиллаж чаддаг.

Төрийн албанд ажилдаг хүн бүр 2 жилд 1 удаа "Discrimination and Harassment" - ялгаварлан гадуурхалтын сургалтанд заавал суух ёстой байдаг. Гэсэн ч ил тод биш ч тодорхой хэмжээгээр байсаар л байдаг.

Bayarmaa
06/03/2020

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу