Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Эдийн засаг сэргэх эхэлж байгааг Wall Street Journal reports сэтгүүлээс мэдээллээ. Ямартаа ч ахиж нэмж муудахгүй байх: Truck-ачаа ихсэж, зээлийн өргөдөл, нислэг, зочид буудлын захиалга эхэлж байна. Гэхдээ цаашдын ерөнхий төлөв тодорхойгүй хэвээр л байна!!. Сайжирч байгаа үзүүлэлт конгресс-с үзүүлсэн тусламжийн үр дүн болон бусад хүчин зүйлээс ч нөлөөлсөн байж магадгүй.Ажилгүйдэл нэмэгдсээр л байна. Зарим мэргэжилтэнүүд, 8 сар гэхэд эдийн засаг КОВИД-н өмнө байсан үеийнхээ 50-75%-д хүрэх ба үлдсэн 25% нь 9-с 12 сар хүртэлх хугацаанд сэргэх байх гэсэн таамаглал дэвшүүлж байна.

New York Times сэтгүүлд, Америкийн томоохон company-д ажилчидаа халахаас илүү цалингаа бууруулахыг илүүд үзэж байна. Хүнд цаг үед ажилчидаа хамгаалж, богино хугацаанд хэвийн байдалдаа сэргээхээр ажиллаж байна. Жишээ нь: 537 улсын аж ахуйн нэгж, Pandemic тахал эхэлсэнээс хойш удирдах албан тушаалтаны цалинг бууруулсан байна.

Ажилгүй болсон иргэдийг дахин ажилд орохыг дэмжих, ур чадварыг нь дээшлүүлэх зорилготой үнэгүй болон хямд үнэтэй онлаин сургалтууд ихсэх хандлагатай байна. Гэртээ байх хугацаанда байнга өөрийгөө хөгжүүлж байгаарай!! Ямар ур чадвар хэрэгцээтэй байна? ямар салбарт ажил ихтэй байна? Монголчууд бидний хувьд хэлээ сайжруулах нэн шаардлагатай. Хэлтэй, компютерийн мэдлэгтэй байхад гэрээсээ ажиллах онлайн ажлын эрэлт улам ихсэх шинжтэй байна!!

CA захирагч Newsom саяхан California Connected – California’s Contact Tracing Program -программыг зарласан. https://covid19.ca.gov/contact-tracing/. Уг программын хүрээнд СА муж 10,000 хүнийг "contact tracers"- КОВИД илэрсэн хүнтэй ойр байсан контактыг илрүүлэх ажилд авна. СА муж төдийгүй улс даяар эрэлттэй ажил болоод байгаа.

"contact tracers" - ямар ур чадвар шаардагдах вэ? - хүнтэй харьцах чадвар, утсаар ярих чадвар, эмнэлэгийн нэр томьёоны мэдэгдэхүүнтэй байх. Зарим мужид боловсрол заасан байсан. Жишээ нь: New Jersey мужид ахлах сургууль төгссөн байх гэсэн бол, New York-т бакалаврын зэрэгтэй байх гэх мэт. Манай СА мужын хувьд боловсрол заагаагүй бөгөөд СА эрүүл мэндийн газар нь UCLA, UCSF сургуулиудтай хамтран онлайн сургалт явуулж байна. Долоо хоногт дундажаар 300-500 хүн сургалтанд хамрагдаж байгаан байна.

Боломж хаагдаагүй, хуучин боломжууд шинээр солигдож, та биднийг өөрчлөгдөхийг л хүсэж байна.

Амжилт хүсье!!!

А.Баярмаа
5/26/2020

https://covid19.ca.gov/contact-tracing/
https://ph.ucla.edu/news/press-release/2020/may/ucla-establishes-covid-19-pandemic-response-training-program

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу