FOX 11 Los Angeles

Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ихэнх мужуудад эдийн засаг, business-д нээгдэж хөл хөдөлгөөн ихсэж байна. Гэсэн ч ажилгүйдэлийн тоо ихсээр. 3-р сараас хойш нийт 41 сая хүн ажилгүйдлийн тэтгэмж хүсч, 21 сая хүн одоогийн байдлаар тэтгэмж авч байна гэж статистикийн газраас мэдээлэв.

СА мужийн хувьд ажилгүйдэлийн тэтгэмжээ 26 долоо хоног аваад дуусан хүмүүсийг тэтгэмжээ дахин 13 долоо хоног үргэлжлүүлэн авах боломж олголоо.

КОВИД той холбоотой хүмүүсийн хөдөлгөөн эрс багассан болохоор American Airlines удирдах болон office-н ажилчидын тоогоо 30%-аар бууруулж 5000, Boeing 6,770 ажилчидаа цомтголд орууллаа. Харин үл хөдлөх, хууль, технологи, үйлдвэрийн салбарын ажилчид компаныхаа ирээдүйд санаа зовохгүй өөдрөг байгаа гэнэ.

СА мужийн хувьд эдийн засаг нээх 2-р шатнаас 3 шат руу шилжин орсон. Мужын зүгээс нээхийг зөвшөөрсөн ч эцсийн шийдвэрийг business эрхлэгчид өөрсдөө л гаргана!! Pandemic үед үйл ажиллагаага хэрхэн явуулах тушаал шийдвэр, дагаж мөрдөх дүрэм журам нь ихэнх business эрхлэгчид амаргүй байгаа бололтой. Аюулгүй байдлыг дээд зэргээр хангах, ариутгал цэвэрлэгээ, цагийн хязгаар, үйлчлүүлэгчийн тооны хязгаар гээд даган мөрдөх, мөн энэ байдал хэдий удаан үргэлжлэх тодорхойгүй байдал нь business эрхлэгчидэд нээх үү, зогсоох уу, үйл ажиллагаанда өөрчлөлт хийгээд азаа үзэх үү гээд асуултыг үүсгэж байна.

Тиймээс манайхан, захирагчын шийдвэр нийтэд зориулсан шийдвэр болохоор газар бүр нөхцөл байдал өөр байгаа. Тиймээс гарахааса өмнө давхар шалгаж, утсаар ярьж нээгдсэн үгүйг шалгана уу. Надаас асуух ч хүн байна. Би таний хаана амьдарч байгаа, аль газар очих гэж байгааг мэдэхгүй шүү дээ хэ хэ. Мөн явахааса өмнө нэлээд цагийг төлөвлөж гарна уу. Ихэнх газрууд зай барих тушаалыг хэрэгжүүлж цөөн тооны үйлчлүүлэгч оруулж бгаа болохоор дугаарлаж зогсох гээд цаг орно. Tаний зорьж очсон дэлгүүр нээгдээгүй ч байж болно. Жишээ нь Citadel Outlets 130 дэлгүүрээс 20 дэлгүүр 4 дэхь өдөр буюу маргааш нээгдэнэ гэнэ. хувцас солих өрөө хаагдсан, амны хаалтгүй бол оруулахгүй, зай барих дүрмийг хэрэгжүүлэх гээд КОВИД-н өмнөхөөс байдал шал өөр болсон шүү!!

Los Angeles county-оршин суугчидаа хамгаалсан олон үйл ажиллагаа явуулж байгаа бол, Orange county КОВИД-н өмнө байрны мөнгөө төлөөгүйн улмаас Байр чөлөөлөх хуудас авсан, шүүхийн тогтоол нь гарсан 185 өрхийг 6 сарын 1 нээс байрнаас нь албадан гаргахаар бэлтгэж байна!!

Гадуур гэмт хэрэгийн гаралт ихсэж байгаа болохоор анхааралтай яваарай. Хэрэглэсэн маск, бээлий, цаасаа ил хаявал торгуультай болсон шүү!!

А.Баярмаа
5/28/2020

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу