Америк даяар корона вирусын тархалт эргээд өсч байна. Өсөлттэй байгаа мужууд: Minnesota, Montana, Wisconsin. Буурч байгаа нэг ч муж байхгүй байна.

New Jersey мужын захирагч байсан Chris Christie, цагаан ордоноос ирсэний дараа КОВИД 19 халдвар авсан нь тогтоогдож эмнэлэгт хэвтжээ. Тэрээр амны хаалт хэрэглээгүйдээ харамсаж байгаа илэрхийлжээ.

АНУ-д цагаачлах иргэд хурууны хээ буюу biometric өгдөг билээ. Тэгвэл энэ мэдээлэл нь хангалттай бус гэж үзэн нэмэлт дата цуглуулах шинэ журмыг АНУ-ын Дотоод хэргийн яамнаас (DHS) конгресст оруулав.

Яг дайны утаанд байгаа юм шиг хүндхэн өдрүүд үргэлжилсээр. Los Angeles коунти-н мэргэжилийн байгууллагуудаас агаарын чанар маш муу байгааг анхааруулж байна. Үргэлжлэн ассаар байгаа түймэрийн улмаас 2.5 PМ бүхий маш жижиг хэмжээтэй, нягтрал ихтэй тортог агаарт үүссэн ба уушиг гэмтээх аюултай. Тиймээс аль болох гадаа гарахгүй, дасгал хөдөлгөөнөө хязгаарлахыг зөвлөж байна. Байдал хаашаа эргэхийг одоогоор таашгүй. Цонх, хаалгаар гадны агаар оруулахгүй, өрөөгөө чийгшүүлж байх. Амьсгалын замын өвчинтэй хүмүүс илүү анхаарал сэрэмжтэй байх.

Лос Анжелес дахь монголчууд бид өнөөдөр 43 хэмийн халууныг үл ажран, өвөр монголчуудаа дэмжин жагслаа. Жагсаалд эрт ирээд, ажилдаа явсан, сүүлд нэмэгдэж ирсэн, хүүхэд шуухадтайгаа нийлээд 50 орчим хүн оролцлоо. Монгол Улсын иргэдээс гадна 10-аад өвөр монгол залуус, тэдний найз америк залуус, 2 япон залуу зэрэг олон үндэстний хүмүүс дэмжиж жагслаа. 2 япон залуу бүр монгол цамц, подволкоор гангарсан байсан, бид монгол залуус гээд монголоор яриад, нөгөөдүүл ойлгохгүй, сүүлд мэдэж бөөн хөгжөөн болов.

Лос-Анжэлэс хотын Нийгмийн Эрүүл Мэндийн газраас мэдэгдэл хийж, "Halloween" баярын үеэр хаалганаас хаалганд чихэр тараах болон хүүхдүүд олон нийтийг олноор цуглуулсан багт наадам, элдэв арга хэмжээ зохион байгуулахыг албан ёсоор хориглолоо.

Тэмцэлээр дүүрэн өдрүүд үргэлжилсээр. Өчигдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөр болж өнгөрлөө. АНУ-д ажиллах нөхцөлөө сайжруулахын төлөө, хөдөлмөрийн бодлогоо сайжруулахын төлөө тэмцдэг. Салбар салбараараа юнион -р дамжуулж эрх баригчдад дуу хоолойгоо хүргэдэг. Багш нар ажил хаяж тэмцсэнээр нэлээд хэдэн мужуудад ажлын нөхцөлөө сайжруулж, цалингаа нэмүүлж чадсан. Joe Biden : Хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол хөдөлмөр эрхлэх бодлогыг (Labor policy) Obama, Clinton нараас илүү чухалчлан ажиллана. Тэрээр өөрийгөө хөдөлмөр эрхлэлтийг хамгийн хүчтэй дэмжих ерөнхийлөгч байх болно гэж мэдэгдлээ. Сенатын гишүүн Marco Rubio, Jeff Sessions нартай хамтран хэд хэдэн юнион мэдэгдэл гаргав.

More Articles ...

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу