Los Angeles Times

Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америк улсад 2 crisis -нэгэн зэрэг болж бна: Pandemic and Violence!!

Los Angeles County эрүүл мэндийн албаны мэргэжилтэнүүд сүүлийн үед өрнөөд байгаа жагсаал цуглаан, үймээн , эмх замбараагүй байдал КОВИД тархалтыг улам ихэсгэнэ хэмээн анхааруулж байна.Жагсагчид амны хаалтгүй, зай барихгүй байгаа сөрөг үр нөлөө нь 4-5 долоо хоногийн дараа мэдэгдэнэ!!

Тэрээр хууль, цагдаагийн салбар дахь арьс өнгөний тэгш бус байдал эрүүл мэндийн салбарт мөн ажиглагдаж байна. Эрүүл мэндийн тэнцвэргүй байдалын гол үндэс суурь нь арьс өнгөний ялгаварлалт, гадуурхалт гэдгийг шинжлэх ухаан харуулж байна гэлээ!

Хар иргэд харьцангуй олноор өвдөж байгаа ба тэд зүрх судас, бамбай, сахарын болон бусад суурь өвчлөл ихтэй байна!. Эдийн засаг нээгдсэнээс хойш КОВИД нас баралтын тоо ихсэж байгаа гэв.

Өөр бусад мэргэжилтэнүүд жагсаалын шалтгааныг тайлбарлахдаа энэ бол 1 удаагийн үйл явдалаас болоогүй энэ бол тэгш бус эрх, үйлчилгээнээс болсон. Шоронгийн хоригдолын ихэнх хувь нь хар арьстан, КОВИД өвчлөлтийн ихэнх хувь нь хар арьстан, хар арьстан иргэдийн ихэнх хувь нь боловсрол багатай,суурь өвчлөл ихтэй , ядуу амьдралтай байна. Тэдэнд сонголт маш бага байна.

Сүүлийн үед эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд КОВИД-р олноор өвчилж, нас барж байна!!. Мөн асрамжийн газар, хорих газар, орон гэргүйчүүдийн хоригдох байруудад КОВИД тархалт буурахгүй байна!! 39 эмнэлэгийн ажилчид халдвар авч 27 нь нас барлаа!!

Los Angeles County эрүүл мэндийн албаны зүгээс хууль, цагдаагын албанд жагсаал цуглааны үед жагсагчидыг баривчлах үед баримтлах аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байгаа, удахгүй холбогдож туслахаа илэрхийлэв.

Inequity - баян хоосон, боловсрол, эрүүл мэнд, хуулийн тэгш бус байдал. KОВИД 19 гарсанаар "Inequity" байдлыг улам хурцатгаж байна.

Миний хувьд Эрүүл мэндийн тэнцвэргүй байдалын гол үндэс суурь нь арьс өнгөний ялгаварлалт, гадуурхалт гэдэгтэй бүрэн санал нийлэхгүй. Америк -н эрүүл мэндийн даатгалын систэмтэй л шууд холбоотой!! . Манайх ам бүл 5, эрүүл мэндийн даатгалд сардаа 2600$ төлдөг, ажлаас 800$ ийг нь төлдөг. Заавал даатгал авах ёстой болохоор авахаас өөр аргагүй! . 8 жилийн өмнө ажлаас даатгалд өгсөн 800$-н зөрүү дээр нэмээд 300-400$ төлдөг байсан бол өнөөдөр зөрүү нь 1700$ болсон . Үйлчилгээ, эмнэлэг нь яг хэвээрээ!!

University California эмнэлэгт үйлчлүүлдэг. Үнэтэй даатгал хүн бүрт нээлттэй. Сардаа төлдөг мөнгө их болохоор үйлчилгээ хурдан шуурхай, саин чанартай. Улсын буюу Medical даатгал аар үзэх эмнэлэг, эмч маш ховор, сонголт муу. Нэг эмчид үзүүлэх гэж хэдэн сар болдог. Хүлээж, хүлээж үзүүлэхэд 10 хүрэхгүй мин үзээд, олигтой эмчилгээ бичиж өгөхгүй. Даатгалаас болж эрүүл мэндийн тэгш бус байдал байна гэж үздэг. Япон, Голландад амьдарч байхад үүнээс хэд дахин хямд даатгал төлөөд хэд дахин их чанартай үйлчилгээг авдаг байсан. Америкт анх ирээд shock-нд орсон 1 зүйл нь даатгал байсан!

Хөгжилийн бодлого нь "Inequity " хэмжээг багасгахад чиглэх ёстой. Монголд сүүлийн жилүүдэд "Inequity " эрс ихсээр!! . Сонголтоо зөв хийж, бүх зүйл амар амгалан болоосой!!

КОВИД 19-тэй зохицож амьдрах аргаас суралцах нь бусад бичлэгийг дараахь линкээс:
https://www.tsahimurtuu.org/manaikhan/index.php/club/bayarmaa

Bayarmaa
6/1/2020

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу