Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хүүхдүүд, охид эмэгтэйчүүдийн талаар таагүй мэдээ өдөр дараалж сонссон чинь сэтгэл таагүй болоод .. хэний буруу вэ?...яах аргагүй ядуурал, ажилгүйдэл, хүүхдэд ээлгүй нийгэм..л шууд харагдаж байна. Монгол эмэгтэйчүүд минь маш их тэвчээртэй!! Гадаадын олон найзууд минь бидний энэ чанарыг гайхдаг, биширдэг. Үрээ тэврээд үсэртэл тэвчээр алдагдана гэхээр ямар их зовсон болоо???

КОВИД 19 арьс өнгөөр ялгаварлах үзлийг улам ихэсгэж байна. Америк даяар өрнөж байгаа үйл явдалыг бүгд мэдэж байгаа болхоор давтахыг хүсэхгүй байна. Хүмүүнлэг сэтгэлгүй цагдааг ямар ч байсан хүн амний хэргээр яллах шийд гарчээ.

Энэ үйл явдалтай холбоотойгоор Los Angeles- хотод жагсаал цуглаан гарсаар байгаа ба Los Angeles-хотын захиргаа болон мэргэжийн байгууллагаас жагсаал хийх албан ёсны зөвшөөрөл өгч, үг- үзэл бодлоо илэрхийлэхдээ амны хаалта зүүж, зайгаа барихыг анхааруулсан байна.Эвдэн сүйтгэх, танхайрах, эмх замбараагүй байдал үүсгэвэл хуулийн дагуу хариуцлага үүрүүлэхийг бас анхааруулжээ!!

Өнөөдөр Los Angeles county аюулгүй ажиллах дүрэм, шаардлагаа ангасан Үсчин, хоолны газруудыг үйл ажиллагаага эхлэхийг зөвшөөрлөө.Шаардлага хангасан нь онгойх учраас, урьдчилж утсаар ярьж , шалгаж байж очино уу!!. Зарим үйлчилгээ хүчин чадлынхаа 25%-р ажиллаж байгаа болохоор хурдан шуурхай болсон байсан шүү! . Зарим нь гаднаа урт дугаартай нэлээд цаг орох шинжтэй байсан. DMV дээр 9 цагт очиход нэлээд урт дугаар харагдахаар нь орсонгүй . Дараа өглөө эрт очино!! .
КОВИД 19-таатай нөхцөл болох олон хүн цугларсан, агаар муутай орчин зэргээс нэг хэсэгтэй л хол явья!

КОВИД 19 холбоотой эрүүл мэндийн шинэ үйлчилгээ эхэлж байна. Энэ нь Telehealth- буюу утсаар болон видео-гоор эмчээс зөвлөгөө авах. Хэд хэдэн даатгалууд энэ үйлчилгээг хамрах болсоноо мэдэгдсэн . Монголчуудын ихэнх нь даатгалгүй байгаа бөгөөд, түр аялалаар ирсэн хүмүүст хэрэгтэй байх гэж бодоод дараахь мэдээлэйииг оруулья

1. PlushCare Virtual Urgent Care- Цахим түргэн тусламж
Хүүхдийн болон том хүний эрүүл мэндийн зөвлөгөө болон үйлчилгээ үзүүлнэ. Даатгалгүй бол 99$

https://book.plushcare.com/losangeles

2. Hollywood Walk-In Clinic- Ktown тай ойр байрлах эмнэлэг.
6430 Selma Ave
Fl 1, Hollywood, CA 90028
Даатгалгүй бол 100-160$ төлөөд үзүүлнэ.
КОВИД 19 тэй холбоотой шинжилгээ, эмчилгээ үнэгүй хийж эхэлнэ гэсэн байна. Линкээр ороод шалгаарай

https://www.hollywoodclinic.net/
http://putmeinline.com/comingsoon.html

3. Buddhist Tzu Chi Medical Center- Ашгийн бус Будда-н эмнэлэг.

1000 S Garfield Ave
Alhambra, CA 91801
(626) 281-3383

Бүх төрлийн эмчилгээ, үзлэг хийдэг. Төлбөр нь орлогоос шалтгаална. Бага орлоготой бол $20-с эхэлнэ. 12 сард ээжийгээ Монголоос авчирч харшилыг нь эмчлүүлсэн. Монголд 4 удаа эмнэлэгт хэвтээд, сайн гэсэн эм, тос хэрэглээд, сүүлдээ идэх юм олдохгүй жин хаяад ирсэн. Энэ эмнэлэгт паспорт авч очоод, ажил хийдэггүй орлоггүй гээд 20$ төлөөд, өвчин оншлох цус , шээсний шинжилгээнд дахин $20 төлөөд, 1 тос, 15 ш эм үнэгүй аваад, 14 хоног жорын дагуу хэрэглээд нам дарагдаад эдгэрсэн. Даралт ихддэг болхоор даралтын эм бичүүлж авсан. Walmart аптект эмчийн бичигтэй бол 1 сарын эм 4$ байдаг!!. Утсаар ярьж цаг авч байж очдог шүү!!. Түр ирээд гацсан, эмгүй болсон бол энэ эмнэлэг т үзүүлээд эм бичүүлээд аваарай!!

За тэгээд яах аргагүй яаралтай үед Emergency care-очихгүй бол , төлбөр нь 1000$-с эхэлдэг шүү!!

Зарын чанартай зүйл: КОВИД 19 тэй олон мэдээлэл оруулсанаас болсон уу , сүүлийн үед Cool Mongolians дээр пост орохгүй байгаа учраас зөвхөн өөрийн нүүр болон Лос Анжелесийн Монголчуудын Холбоо хуудас дээр мэдээлэл оруулах болно!!!

Талархал илэрхийлдэг та бүхэндээ баярлалаа!!

Bayarmaa
5/29/2020

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу