Өглөөг Tokyo-н мэдээг уншиж эхлэв. Тэд хөл хориогоо цуцлаж КОВИД той зохицож амьдрахаар шийджээ. Tokyo хот 37 сая иргэдтэй, бараг л манай СА муж-н хүн ам (39 сая) тэр жижиг хотод амьдарч байна гээд төсөөлдөө!? Нягтрал бол харьцуулахын аргагүй их.

Ихэнх муж, хотууд эдийн засгаа тодорхой хязгаартайгаар нээж эхлээд байгаа билээ. Лос Анжелес коунти КОВИД 19 нөхцөл төдийлэн сайжраагүй хэвээр л байна. Амралтын өдөр, ахмад дайчидын дурсгалыг хүндэтгэх өдрүүдээр хөл хөдөлгөөн ихсэж байдал улам муудах вий гэж мэргэжилтэнүүд санаа зовж байна. Олон хүн цуглардаг газаруудад эргүүл хамгаалалт нэлээд сайн ажиллаж байгаа бололтой. Eaton Canyon- гээд Монголчуудын hiking хийх дуртай газар хүмүүс олноор цугларч, Social Distance- зай барих дүрэм зөрчингүүт шууд хааж байна!

Pandemic тахал бидний амьдральд маш хүндээр тусч байна. UCLA, UC Davis, USC судлаачид КОВИД 19 статистик дата дээр нухацтай боловсруулалт, судалгаа хийж түүний шинж чанар, тархалтын явцыг судлаж эхэлж байна. Миний бие судлагааны UC Davis багт байгуулгаа төлөөлөн оролцохоор боллоо.

Pandemic тахлын үед хэрхэн ажилтай болох вэ? Караер өөрчлөлт хийх нь зөв үү? Ажил хайхад хэр хугацаа шаардагдах бол?
Америкиин нэртэй караер ехперт Amanda Augustine -н зөвлөгөө

Өөрийн гэсэн тактик боловсруулах:
Зарим company-дад КОВИД 19 илүү хүчтэй нөлөөлсөн байгаа. Үүдээ хаасан, санхүүгийн хүндрэлд орсон, цахим хэлбэрээр үйл ажиллагаагаа үргэлжүүлэх боломжгүй компанид ажил хайвал цаг алдана, ирээдүй тодорхой бус байдал удаан үргэлжлэнэ. Тиймээс ямар ажилд орох зорилгодоо өөрчлөлт хийж шинээр ажлын байр зарлаж байгаа компани дээр төвлөрөх!

Бидний, 5 сарын 11-нд өгсөн давтан шинжилгээний хариу, 2 хүүгийнх 4 хоногийн дараа, эхнэрийнх 9 хоногийн дараа, харин минийх 12 хоногийн дараа, дөнгөж сая ирэв. Хариу нь бүгд СӨРӨГ буюу ХАЛДВАРГҮЙ! Ингэж удаж гарч байгаагийн шалтгаан нь шинжилгээнд хамрагдаж байгаа хүмүүсийн тоо огцом өсөж, лаборториуд ачаалал ихтэй байгаагаас болоо биз ээ гэж бодном.

Олон эргэлзээ үүссэн байна!?!? Алинд нь итгэх вэ? Яавал зүгээр вэ?
Ковид-н нөхцөл байдал сайжраад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг? Дараагийн тусламж өгөх гээд ч байх шиг үгүй ч юм шиг? Эдийн засаг нээгдсэн ч юм шиг, үгүй ч юм шиг? Ажилдаа даа ормоор ч юм шиг, тэтгэмжээ аваад баймаар ч юм шиг? Монголоос нислэг ирэх гээд ч байх шиг, үгүй ч юм шиг?

Эдийн засаг аажмаар нээгдэж STAYHOME-с STAYALERT руу шилжиж байна. Өөрөөр хэлбэл бид ямар нэгэн гарцыг олох болоод байна.

Вакцин гараагүй тохиолдолд хэвийн амьдралдаа шилжих боломжгүй. КОВИД-19 бидний амьдралд урилгагүй орж ирээд багагүй хугацааг өнгөрүүлжээ. Энэ нь бид түүнийг хэн вэ, ямар зан чанартай вэ гэдгийг таних хангалттай дататай болсон байна.

More Articles ...

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу