Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Эх үрсийн баярын мэнд хүргэе!! Бидний шинэ ирээдүй болсон хүүхдүүдээрээ бахархаж байна.

https://www.tsahimurtuu.org/manaikhan/index.php/community/mongolian-kids-america

Америкийн түүхэнд сайн муугаар тэмдэглэгдэх Бямба гариг болж өнгөрлөө өчигдөр. 2011 оноос хойш анх удаа Elon Musk's SpaceX company -ны Crew Dragon пуужин амжилттай хөөрөлт хийлээ. NASA-н astronaut 48 настай Doug Hurley and 52 настай Bob Behnken энэхүү түүхийг бүтээж байна. Сүүлийн мэдээгээр нисгэгчид Олон улсын сансарын станцад амжилттай хүрсэн ба пуужингаа залгах ажиллагаа хийж байна!!

АНУ-д Жорж Флойд гэх хар арьст залууг цагдаа баривчлаад газарт хэвтүүлж хүзүүн дээр нь өвдөглөсөөр байгаад амь насын хохироосон. Америк даяар түүний төлөө шударга ёсыг нэхсэн жагсаал цуглаан, бослого болж байна. Тэмцэл зөв эхэлсэн боловч хорлон сүйтгэх, дээрэм тонуул руу шилжсэн нь харамсалтай. Los Angeles Mayor Eric Garcetti өчигдөр ороын 8 цагаас үүрийн 5 цаг хүртэл хөл хорио тогтоох тушаал гаргаж, мужын захирагч Newsom-с California National Guard - нэмэлт хамгаалалт хүслээ. Тэрээр " Энэ бол жагсаал, цуглаан биш, энэ бол эвдэн сүйтгэлт" гэж мэдэгдсэн.Хохиролын хэмжээ хэдэн сая $ -р хэмжигдэж байна.

CA мужын захирагч Newsom 500-700 National Guard -хамгаалалтыг илгээсэн ба дахин 500 хамгаалалт ЛА коунти орчимоор байрлана. Миний амьдардаг Orange коунти--д тайван жагсаал болж өнгөрлөө.

Los Angeles хотод 5 дахь өдрийн шөнө 533, өчигдөр шөнө 80-д хүнийг баривчилжээ. Хамгийн их эвдрэл, сүйрэл амссан дүүрэг нь Монголчууд ихээр амьдардаг Fairfax District байлаа. Улсын хэмжээнд 22 хотод 3 өдрийн байдлаар 1700 хүнийг баривчилсан байна. Бусдаасаа тасраад үлдсэн цагаан арьстай цагдааг хар арьстай залуучууд бүслэн жагсагчидаас хамгаалж байгаа нь үнэхээр бахархалтай.

Жагсаал, цуглаан өнөөдөр ч үргэлжилж байна. God bless America!!

Эсэргүүцэлийн жагсаал, цуглаантай холбоотойгоор Los Angeles коунти даяар КОВИД шинжилгээний төвүүдийг хаасан байна шүү!

5/31/2020
Bayarmaa

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу