Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ихэнх муж, хотууд эдийн засгаа тодорхой хязгаартайгаар нээж эхлээд байгаа билээ. Лос Анжелес коунти КОВИД 19 нөхцөл төдийлэн сайжраагүй хэвээр л байна. Амралтын өдөр, ахмад дайчидын дурсгалыг хүндэтгэх өдрүүдээр хөл хөдөлгөөн ихсэж байдал улам муудах вий гэж мэргэжилтэнүүд санаа зовж байна. Олон хүн цуглардаг газаруудад эргүүл хамгаалалт нэлээд сайн ажиллаж байгаа бололтой. Eaton Canyon- гээд Монголчуудын hiking хийх дуртай газар хүмүүс олноор цугларч, Social Distance- зай барих дүрэм зөрчингүүт шууд хааж байна!

Мөн согтуугаар машин барьж хүний амь үрэгдсэн, party дээр найз охинтойгоо муудалцаж, салгах гэж зохицуулсан гэр бүлийн гишүүнийг хутгалсан, аутизм тай хүүхдээ алаад хулгайлагдсан гэж худал мэдүүлсэн ээжийн үнэн байдал нь илэрсэн гээд олон хэргүүд гарч байна. Гадуур гарахдаа болгоомжтой яваарай!!

Хүнсний барааны үнэ өссөн байдалтай байна. Цаашдаа үйлчилгээний үнэ өсөх хандлагатай байна. Restaurant, salon газрууд үйлчилгээний үнэ нэмэх мөн КОВИД-fee төлбөр нэмж авч эхлэж байна. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлийг хангаж ажиллахын тулд байнгийн ариутгал, цэвэрлэгээ хийх шаардлагатай болоод байгаа билээ.

Монголчууд олноор амьдардаг Park La Brea apartment Лос Анжелес --н хамгийн том apartment complex. 10,000 -д оршин суугчтай энэ газар корона вирусны тархалтын өндөр магадлалтай. Ялангуяа настай оpшин суугчид нь лифтээр явах, гадуур гарах айдастай, хүүхэд багачууд гадаа тоглох уу, үгүй юу? гээд. Ажилгүй болсон байрны мөнгөө төлж чадахгүй болсон оршин суугчид олон байгаа бололтой! Байрны зүгээс 8 сар хүртэл түрээсийн үнийг 10% хөнгөлөх программ зарласан. Мөн шинээр ирж бйгаа суугчдад үнээ хямдруулсан гэж мэдэгдэж байна. Хэрвээ 4, 5 сарын төлбөрөө бүтнээр нь төлсөн бол 10%-г нь буцаан авах боломжтой байна шүү!! Оршин суугчид хямд байр луу нүүж орох боломж байгаа юм байна шүү, шалгаарай!!

Оршин суугч КОВИД халдвар авсан бол байрандаа заавал мэдэгдэх ёстой гэж бна. Улмаар бусад оршин суугчдад мэдэгдэх, ариутгал хийх ажлууд хийгдэх юм байна!

КОВИД биднээс маш их өөрчлөлтийг шаардаж байна: болгоомжтой байх, аюулгүй орчинд амьдрах, зардалаа хэмнэх мөн хийж дадсан олон зүйлдээ өөрчлөлт хийх, эрсдэлд бэлэн байх!!

https://www.linkedin.com/feed/news/small-businesses-add-a-covid-fee-4125169/
https://www.fr24news.com/a/2020/05/coronavirus-impact-on-californias-largest-apartment-complex.html

5/24/2020
А.Баярмаа

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу