КОВИД 19 тоо 2 сая-д хүрч АНУ дэлхийд тэргүүлсээр. 18 мужид тархалт нэмэгдэж эхэлсэн бөгөөд 6 мужид КОВИД19 тоо 50 -с дээш хувь нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор зарим мужын захирагч нар эдийн засаг хэсэгчлэн хааж магадгүй. Жишээ нь New York мужын захирагч тахалын үед ажиллах дүрэм тогтоолыг зөрчиж байгаа үйл аж ахуйн нэгжүүдийг хаах талаар анхааруулга өгсөн байна. Alaska, Arizona, Arkansas, California, Florida, North Carolina, Oklahoma South Carolina мужуудад сүүлийн 3 хоног дараалан өссөн байдалтай , Texas, Oregon мужуудад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчидийн тоо эрс нэмэгдсэн байна. Олныг хамарсан жагсаал цуглаан үргэлжилсээр, эдийн засаг нээгдсэнтэй холбоотой гадуур хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Гадуур гарахдаа байнга амны хаалт хэрэглэж, хүн багатай үед гадуур гарч ажил төрлөө амжуулах, салхинд гарах зэргээр өөрөө өөрсдийгөө бодохгүй л бол болохоо байлаа.

F1, J1 visa & OPT мэдээлэл

Өнөөдөр баяртай мэдээтэй болохоор 2 дахь тэмдэглэлээ оруулж байна. КОВИД 19-с хойш бүх зүйл хурдацтай өөрчлөгдөж байна. Ялангуяа цагаачилалын бодлого.
Trump-н захиргаа Америк иргэдийн ажлын байрыг хамгаалах зорилгоор цагаачилалын хатуу бодлого явуулж байгаагын нэг нь OPT -д хориг тавих санал яваад байгаа.

Хүүхдүүдийн зуны амралт эхэллээ!!!

КОВИД 19, цар тахалтай энэ цаг үед зуны амралтаа хэрхэн өнгөрөөх вэ? 2020 он дундаа орсон байна ш дээ!! Гэртээ байгаад байх уу, аялал зугаалганд явах уу?. Хэд хоног хотоос гарч аялах гэхээр аюултай болов уу? нээгдсэн болов уу? гээд шийдэж чаддаггүй? Та нар минь бас адилхан уу?

Breaking news!!! Ногоон карт

КОВИД 19-с хойш бүх зүйл хурдацтай өөрчлөгдөж байна. Ялангуяа цагаачилалын бодлого. Өнөөдөрийн мэдээ гэнэтийн муу мэдээ байна. Ялангуяа байнгын орчин суух эрх буюу ногоон картанд өргөдөл гаргасан ба гаргах гэж байгаа хүмүүст!!

КОВИД 19 тохиолдол Америкийн нэгдсэн улсын хэмжээнд 2,000,464 , нас баралт 112,924 хүрчээ. Harvard Global эрүүл мэндийн судалгааны төвийн захирал Dr. Ashish Jha нас баралтыг ирэх 3 сарын хугацаанд 200,000-д хүрнэ гэж тооцоолж байна.Зарим мужуудад тархалт буурч байгаа бол 10 гаран мужуудад тархалт өсөлттэй хэвээр байна. Arizona мужын эмнэлэгүүдийн багтаамж 80-д хувьд хүртэл нэмэгдэж, эмнэлэгүүд онц шаардлаггүй эмчилгээг цуцласан байна.

КОВИД 19 эрсдэлээс хамгаалах 4C (4X) дүрэм

Америкийн бүх мужуудын эдийн засаг нээгдэж хөл хөдөлгөөн эрс ихсээр байна. Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эхэлж, бидний зарим нэг нь ажилдаа орцгоож, томоохон хотуудад эсэргүүцэлийн жагсаал, цуглаан үргэлжсээр байна. Монголд маань бас сонгуулийн суртчилгаа эхлээд хөдөлгөөн ихтэй байна. Гэхдээ Америкийн нөхцөл байдал Монголоос өөр, КОВИД 19 байдал дэлхийд тэргүүлсэн хэвээр. Хүний газар, хүнд нөхцөлд байгаа бид, өөрсдийгөө, гэр бүлээ хамгаалах үүрэгтэй. Aнхааралаа сулруулж ер болохгүй!!!

More Articles ...

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу