Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

CARB - California Air Resource Board гэж маш том газар байдаг. https://ww2.arb.ca.gov/

Монголоор бол Байгаль орчны яам, гэхдээ зөвхөн агаарын асуудлыг хариуцдаг. Үндсэн үүрэг нь агаарын бохирдлоос хүн амаа хамгаалах, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх!. Агаараа хамгаалахын тулд маш олон хууль, стандарт,дүрэмтэй!. Ялангуяа манай СА мужийн шаардлага маш өндөр. Энэ шаардлагууд нь маш олон салбарын үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг.

Жишээ нь: Ачааны машинуудад утаа шүүгч тавих. Шалгалтыг байнга хийнэ, Утаа шүүгч тавиагүй бол торгууль оногдуулах, хөдөлгөөнд оруулахгүй. Трамп СА мужийн шаардлага, машин үйлдвэрлэлтэд саад болж байна гээд зарим шаардлагыг нь бууруулсан. Aгаарын чиглэлийн судалгааны төсвийг зогсоосон. Өөрчлөөд удаагүй агаарын бохирдол ихэссэн.

CARB- дан шалгаад торгоод байдаггүй. Шинэ технологи хэрэглэсэн хувь хүн, албан газруудад урамшуулал, татварын хөнгөлөлт олгодог. Цахилгаан машин авч байгаа иргэдэд $1,500 хүртэлх мөнгөн урамшуулал олгодог.

CA муж даяар агаарын бохирдлын хэмжилт хийдэг 300 газар байдаг.Los Angeles-агаарын бохирдлоор тэргүүлдэг. Бидэнд үнэртэхгүй, харагдахгүй л байхад хэмжээнээс их байна гээд олон сая хүн өвдөж , нас барж байна гээд жил ирэх тусам бидэнд тавигдах шаардлагаа нэмээд байхад нүдэнд харагдаж, үнэртдэг Улаанбаатарын агаар хэдэн хүнийг өвчлүүлж байгаа бол!!??

CARB- Манай байгууллагын ажилд дүн тавьдаг газар. Машинаас гарах агаарын хийг ямар хэмжээнд бууруулахыг заасан байдаг. Бидний боловсруулсан бодлого, төлөвлөлт шаардлага нь хангаагүй нөхцөлд замын төслүүдийн санхүүжилтийг зогсоох арга хэмжээ авна.

Зарим шаардлага хангаагүй шалтгаанаа тайлбарлах, судалгаа тооцоогоор батлах шаардлага гарна. Жишээ нь : Машинаас гарах бохирдол ихэссэн нэг шалтгаан нь машины тоо ихэссэнтэй холбоотой.
Яагаад ихсэв, хаана ихсэв гээд баахан тоо , тооцоо хийж байна. Явж, явж машин ихсэж байгаа гол шалтгаан нь буруу бодлогын үр дүн болж байна.

Тээврийн бодлогын гол чиглэл нь машины тоог бууруулах, нийтийн тээвэр болон сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи, үйлчилгээг дэмжих. Хүмүүсийг машинаас аль болох холдуулах - үүний тулд үйлчилгээг нь ойртуулах - цахимаар, дугуйгаар, алхаад хүрэх боломжтой болгох.

LA-н бодлогын алдаа нь буруу хот төлөвлөлт. Машингүй амьдрах бололцоо бүрдээгүй л байна. Дээр нь иргэдийн машины тоо ихсээр байна. Яг л Улаанбаатар шиг. Сонголт бага. Нийтийн тээврийн үйлчилгээ муу.

Нийтийн тээврийн шугамаа сунгаж, түүний дагуу олон айлын орон сууц барьж байгаа ч, машины гараж нь байрандаа хамт ирдэг болохоор иргэд машин худалдан авсаар.

Нягтрал ихтэй хотын төв хэсэгт паркинг үнээр, нийтийн тээврээр машиныг багасгах. Энэ бодлого амжилттай хэрэгжиж байгаа хотууд бол Америкийн зүүн эргүүдийн томоохон хотууд.

ЛА-д нягтрал (density) их байна уу бага байна уу нөлөө алга. Өрх бүр дор хаяж 2 машинтай. Орлого (income) ихтэй бол олон машинтай байна.

Зүүн эргийн хотуудад машинтай байх у, хэдэн машинтай байх вэ нь хаана амьдрах, амьдарч байгаа хотын нягтралаас (density) хамаарч байгаа бол ЛА-д орлогоос (income) хамаарч байна. Тиймээс мөнгөтэй холбоотой бодлогоор машиныг бууруулна: замын төлбөр, паркинг төлбөрийг нэмэх, нийтийн тээврээ сайжруулах, үнийг нь хямдруулах.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу