AP

Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ерөнхийлөгч Biden-ы том төлөвлөгөө АНУ-ын сүүлд сонгогдсон ерөнхийлөгчдийн анхааран ажилласан гол чиглэлүүд нь: Татвар, Эрүүл мэндийн салбар байсан.
Ерөнхийлөгч Bill Clinton, Barack Obama хоёулаа Эрүүл мэндийн даатгалын хүртээмжийг сайжруулахад ажиллаж, Clinton -нх амжилттай болоогүй бол Obama ажил хэрэг болгож чадсан.
Ерөнхийлөгч George W. Bush татварыг багасгах тал дээр төвлөрөн ажилсан бол Ерөнхийлөгч Donald Trump , Obamacare-г зогсоох, татварыг бууруулахын төлөө ажилсан.

Өнөөдөр Ерөнхийлөгч Biden, Цагаан ордонд анхныхаа хэвлэлийн бага хурал хийж, өөрийн ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Тэрээр, бусад ерөнхийлөгчдийн уламжлалт ажлыг өөрчилнө. Түүний голлон ажиллах нь АНУ-ын эдийн засгийг сэргээх, ард түмнийхээ эрүүл мэнд, амьдралыг дээшлүүлэх. АНУ-д тулгамдсан асуудлууд галт зэвсэг, цагаачлалын асуудлууд дараагийн асуудал түүний төлөвлөгөөний 2 дахь нь. Хэвлэлийн хурлын үеэр 2024 онд дахин нэрээ дэвшүүлэх талаар мэдэгдсэн. Одоо 78 настай Biden, хэрвээ улиран сонгогдвол 2025 оны 1 сарын 20-ны өдрийн тангараг өргөх ёслолын өдөр 82 настай байна.

Хэрвээ түүний төлөвлөгөө Конгрессоор батлагдвал дараах ажлуудыг хийнэ.

1. Дэд бүтцийг хөгжүүлэх ажлуудад зам гүүр, интернэт, цахилгаан машин үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх
2. Боловсрол - Федерал санхүүжилттэй программуудыг хэрэгжүүлж цэцэрлэгийг (PRE-K ) албан ёсоор бага - ахлах сургуулийн боловсролын системдээ нэгтгэх. Community college-н федерал санхүүжилтийг нэмэгдүүлж, үнэгүй болгох. Өөрөөр хэлбэл одоогийн к-12 боловсролын системийг уртасгаж 3-наас эхэлж , Community college- -н 2 жилийг нэмэх.
3. Хүүхдийн мөнгө, цалинтай чөлөө- Хүүхэд бүрд сар бүр $250, гэр бүлүүдэд цалинтай чөлөө олгох боломжийг нэмэх. Энэ ажил хэрэгжвэл эдийн засгийн тэгш бус байдлыг багасгана гэж үзэж байна.
4. Эрүүл мэнд- Obamacare даатгалыг 2 жилээр сунгах. Obamacare хүрээнд нь олон сая иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг нээдэг бөгөөд, жилийн орлого нь 100,000 -ц бага өрхүүдэд улсаас даатгалын мөнгийг нь хөнгөлдөг COVID 19 Вакцинжуулалт маш эрчимтэй явагдаж байна. Одоогоор 4 хүн тутмын 1 нь вакцинд хамрагдаад байна. Нийт 40 муж Ерөнхийлөгч Biden-ны 5 сарын 1-ээс насанд хүрсэн иргэдээ вакцинд хамруулах бүрэн боломжтой болно гэсэн төлөвлөгөөг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

CA мужийн хувьд 4 сарын 15-наас эхлээд 16-с дээш насны бүх иргэд вакцинд хамрагдах боломжтой. Цаг авах линк: My Turn - California COVID-19 Vaccine Scheduling & Notifications

AstraZeneca- вакцины АНУ-д туршсан туршилтын дүн гарч үр дүн сайн гэсэн дүгнэлт гарсан байна. AstraZeneca Releases Fuller Data Backing Its Vaccine - The New York Times (nytimes.com ) Dartmouth College сургуулийн проф Bruce Sacerdote: Өнгөрсөн жил CNN, PBS сувгууд дээр мэдээ үзэж байхад өөрийнх нь судалж сонссон, үзсэн дата-г эсрэг “Сөрөг” мэдээлэл ихтэй байсан гэв. Тэрээр судлан үзэхэд: Өнгөрсөн жил, АНУ- д COVID 19-н үндэсний мэдээний 85% нь сөрөг байсан бол сөрөг мэдээний хувь олон улсад 51%, АНУ- орон нутгийн мэдээнд 53% , шинжлэх ухааны сэтгүүлд 64% байсан байна гэжээ. Тэрээр би сэтгүүлчдийг худал мэдээлэл цацдаг гэж хэлээгүй шүү. Гол асуудал нь ашиглаж байгаа факт нь юм гэв. Түүнтэй хамтран судалгаа хийсэн Ranjan Sehgal: Медианы мэдээний дүрслэл нь судлаачдынхаас зөрүүтэй байдаг гэв.

Мөн эдгээр судлаачид Facebook дээр хамгийн их уншигдсан мэдээллийг судлахад ихэнх нь Сөрөг мэдээ байсан байна. Өөрөөр хэлбэл хүмүүс Сөрөг мэдээг их сонгож уншдаг. Хүмүүс хэвлэл, медиа-н хэрэглэгч. Том медиа, хэвлэл мэдээллүүд Хэрэглэгчийнхээ Эрэлтэд (consumer demand) зохицож ажиллаж байна гэсэн дүгнэлтийг хийжээ!

Хүүеэ - Эерэг мэдээ уншиж Хэвлэл мэдээллийнхээ эрэлтийг өөрчилье! Асуудал бидэнд байгаа юм байна!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу