Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

11 сая цагаач иргэдэд иргэншил авах боломж олгох US citizenship act 2021, мөн Dreamers, TPS, хөдөө аж ахуйд ажилсан иргэдэд ногоон карт олгох билл- -д ямар шатанд явж байна. Хэзээ батлагдах вэ?

Харамсалтай нь US citizenship act 2021 нь Capitoll Hill- -д ямар ч алхам хийгдээгүй байна. Бүгд Найрамдах намын төдийгүй, Ардчилсан намын гишүүдийн хангалттай дэмжлэг авч чадахгүй байна!. Энэ бол маш олон өөрчлөлтийг авчрах ТОМ хууль. Батлагдахын тулд доод, дээд танхимаас дэмжигдэх ёстой. Одоо яах вэ?... Committee level - мэргэжлийн байгуулга комиссын хэмжээнд дахин хэлэлцэж, зөвлөлдөх шаардлагатай гэж үзжээ. Магадгүй, 11 сая биш тоог цөөлөх асуудал ч яригдаж магадгүй боллоо.

Dreamers, TPS, хөдөө аж ахуйд ажилсан иргэдэд ногоон карт олгох билл- нь харин доод танхимд буюу House-р хэлэлцэгдэж, дэмжигдэх байдалтай байна. Дараагийн дээд танхимыг давах уу? унах уу? Асуултын тэмдэг ?

Саяхан батлагдсан КОВИД 19-н эдийн засгийг сэргээх план-д хавсарган батлуулахаар зүтгэсэн ч амжилт олсонгүй.

Plan - B: Одоо Ерөнхийлөгчийн "Дэд бүтцийг сэргээх" билл-д хавсарган батлуулахаар ажиллаж байна.

2. Оюутнуудад зориулсан сайхан мэдээ

The American Council on Education- U.S. Citizenship Act of 2021 нь гадаад оюутнуудад давхар зорилготой виз ( dual intent) олгох саналыг оруулсан гэж мэдэгдэв.

Representative Linda Sanchez, senator Bob Menendez нар 2 сард . F1 визний зорилгыг давхар болгох (dual intent) , STEM чиглэлийн оюутнуудыг АНУ-д үргэлжлэн ажиллах,амьдрах бололцоо олгох саналыг оруулсан байна. ‘dual intent’- нь өмнө нь өөр төрлийн визэнд олгогдог байсан ч F1 визэнд байхгүй байсан. Өөрөөр хэлбэл, оюутнууд ганц сурах л зорилготой, төгсөөд нутаг руугаа буцна гэдгээ заавал батлах шаардлагатай байсан. Баталж чадахгүй бол виз нь гарахгүй байсан.

Хэрвээ энэ санал батлагдвал, дараах боломжууд үүснэ:

- STEM- чиглэлээр, докторын программ төгссөн бол ногоон картад хүсэлт гаргах

- Одоогийн байдлаар, OPT хүлээлтээс болоод F1 оюутнууд статусаа алдаж байгаа. Тиймээс Section 3410 билл-р OPT, H1B- болон виз хүлээж байгаа оюутнуудад 1 жилийн ажиллах эрх өгч, статусаа хадгалах боломж олгох

Хувийн дүгнэлт: U.S. Citizenship Act of 2021 - н одоогийн байдал, АНУ-ын эрэлт хэрэгцээнээс харахад U.S. Citizenship Act of 2021 бүтнээрээ батлагдах магадлал маш бага , бараг үгүй талдаа байна. Олон жижиг билл болгон зүтгүүлнэ.

Энэ орон хүн бүрийг наашаа гэхгүй байна. Дутагдалтай болон нэн шаардлагатай мэргэжил (essential job), STEM- нарийн мэргэжил эзэмшвэл боломж байна. Тиймээс мэргэжлээ зөв сонго, сургуулиа зөв сонго, тасралтгүй сур, хөгж. Та Америкт гэхгүй, дэлхийн хаана ч ажиллах боломжтой!

Амжилт!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу