Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сүүлийн 3-долоо хоногийн хугацаанд улсын хэмжээнд шинээр бүртгэгдсэн шинэ тохиолдол 35%-р буурсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурсан. Нас баралт буураагүй ч тогтвортой болж байна. Johns Hopkins University-н вирус судлаач Jennifer Nuzzo: Уруудах хандлагыг хараад үнэхээр баяртай байна. Одоо бүх зүйл сайхан болно! гэв. Бүтэн жилийн турш өсөж, уруудсан давтамжтай байсан бол одоо нэг дуусах төгсөх үе нь ирсэн байхаа гэж үнэхээр найдаж байна!

Америк сүргийн дархлааны эхний шатанд байж магадгүй: Ойролцоогоор100 сая иргэд халдвар авсан, 24 сая хүн вакцинд хамрагдсан . Энэ 2-г нэмэхээр , хүн амын 3-ны 1 нь ямар нэгэн хэмжээгээр сүргийн дархлаатай болсон судалгаа гарсан байна. Dr. Donald G. McNeil Jr: Цар тахлыг зогсоох эхлэл- гэж онцолжээ!

Мөн вирусийг бууруулахад нөлөөлсөн дараагийн хүчин зүйл нь ихэнх хүмүүс маскийг хэвшил болгож, хоорондын зай барих, ариун цэврийг сайн сахиж байна!

Хонгилын үзүүрийн гэрэл ассаныг мэргэжилтнүүд хэлж байна!

Гэхдээ нэг хэсэгтээ л масктайгаа амьдрахгүй бол эргээд ихсэхийг үгүйсгэхгүй байна!

Ерөнхийлөгч Biden, вакцины хангамжийг хурдан болгох тал дээр анхаарч байна. 200 сая вакцин худалдан авахаар төлөвлөсөн байна.

Los Angeles-н захирагч Eric Garcetti- вакцины эхний тунг хийлгэлээ. Тэрээр 49 настай бөгөөд, ээлж дугаар нь болоогүй байхад хийлгэлээ гэж шүүмжлэлд өртжээ. LA-n хувьд 65-д дээш насны иргэд одоогоор вакцинд хамрагдах эрхтэй байгаа. Тэрээр шүүмжид хариулахдаа: Вакцин үр дүнтэй, аюулгүй, итгэж болно гэдгийг харуулахыг хүссэн гэв.

Өнөөдөр, СА мужийн хувьд КОВИД 19-р олон иргэнээ (737) алдсан хар өдөр байлаа. 1 сарын 22-нд хамгийн өндөр тоо 764 бүртгэгдсэн байна. Гэхдээ шинэ тохиолдол, эмнэлгийн өвчтөний тоо буурч байгаа таатай мэдээ байна!

Өнөөдөр Ерөнхийлөгч Biden, хаагдаад байсан эрүүл мэндийн даатгалын бүртгэлийг нээх зарлигт гарын үсэг зурлаа. Олны дунд Obama care нэртэй даатгалын бүртгэл 2 сарын 15-наас 3 сарын 15-боломжийг хооронд явагдана. Энэ нь даатгалаас хоцорсон олон сая иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг олгож байна!. Ойролцоогоор 15 сая иргэд даатгалд хамрагдах байх гэж тооцоолж байгаа ба 9 сая иргэд үнэгүй юм уу маш хямд үнээр subsidized coverage -авч хамрагдах боломжтой!. Хэрэв таны жилийн орлого $51,000-с бага, өрхийн орлого $104,500-с бага бол ямар нэгэн хэмжээний хөнгөлөлттэй даатгалтай болно. СА мужид бичиг баримтгүй цагаач иргэд олон байдаг ба Obama care-д хамрагдах эрхтэй байдаг. Энэ боломжийг ашиглаад даатгалтай болоод аваарай!

Өнөөдөр Ерөнхийлөгч Biden, the U.S. Citizenship Act of 2021 цагаачлалын планаа хараахан өргөн бариагүй ч, DACA, TPS статустай иргэдээс гадна гэмт хэрэг хийсэн рекордгүй, сүүлийн 5 жилийн 4 жилд нь Хөдөө аж ахуйн салбарт дор хаяж 100 өдөр ажилсан иргэдэд ногоон карт шууд олгох зарлигийг эхний өдрөө гаргасан байна. Манайхаас хөдөө аж ахуйн салбарт гэрээгээр ажилсан иргэд хамрагдах боломжтой юм байна шүү!

Өнөөдөр Ерөнхийлөгч Biden, ажлын байр нэмэгдүүлэх планаа танилцуулав. Машин үйлдвэрлэлт болон барилгын салбарт ажлын байр ихээр гарах юм байна!

IRS - татварын газраас 2020 татвар бодолтыг 2 сарын 12 ноос хүлээн авахаа мэдэгдлээ. Хүлээн авалт хаагдах хугацаа хуучинтайгаа адил 4 сарын 15!. Өмнөх пост дээр сануулснаар ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгө -орлогод тооцогдох тулд -с татварын маягтаа (1099G) аваарай. Ихэнх хүмүүст шуудангаар ирсэн байх ёстой. Хар тахлын тусламж Stimulus check- мөнгөнөөс татвар төлөхгүй! Орлого биш учраас! Нэлээд хүн асуусан! Санаа зоволтгүй.

Арьс өнгөний ялгаварлалыг зогсоохоор , San Francisco- 42 сургуулийн нэрийг өөрчлөхөөр болсон байна. Голдуу хүний нэрээр нэрлэгдсэн сургуулиуд!. Жишээ нь: Abe Lincoln , George Washington…

UCLA- шинээр элсэгчдийн (Freshman) тоогоор улсдаа рекорд тогтоожээ. Hамар 139,500 оюутан шинээр элсэн орохоор болсон нь өмнөх жилээс 28%-р өсжээ! Бас нэгэн түүхэн рекорд нь хар арьстан оюутны тоо , өмнөх жилтэй харьцуулахад хамгийн их буюу 48%, латин оюутны тоо 35% өссөн байна!. Нийт оюутны ихэнх нь Ази, дараа нь Латин, хар оюутнууд эзэлж байна. Энэ нь элсэлтийн тестийг хассантай холбоотой. Энэ боломжийг хамгийн сайн ашигласан нь Латин ,хар оюутнууд байна. UC Калифорнийн Их сургуулийн 9 кампуст Латин ,хар оюутнууд -н элсэлтийн тоо ихэссэн тоо гарсан байна! . Манай хүүхдүүд бас энэ боломжийг ашигласан байх гэж итгэж байна! Удахгүй сайхан мэдээнүүд сонгогдох байхаа!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу