Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сакраменто хотын зөвлөлөөс бага орлоготой иргэдэд рентний туслалцаанд нэгдсэн улсын туслалцааны сангаас ирсэн мөнгөний 4.7 сая орчмыг зарцуулах шийдвэр гаргалаа. Хотын оршин суугчид $4000 хүртэлх хэмжээний туслалцаа авах боломжтой бөгөөд үүнийгээ шууд байрны эзэндээ тушаах ёстой.

Үүнд хамаарагдах нөхцөл нь:

  • байр хөлслөгч нь Сакраменто хот, Сакраменто каунтигийн incorporated районд оршин суудаг байх
  • гэр бүлийн орлого нь оршин суугаа районыхоо дундаж орлогын 50%-аас доогуур байх (одоогоор AMI-ийн 50% нь 1 хүнтэй айлын хувьд жилийн орлого $30,250; 2 бол $34,550, 3 бол $38,850, 4 бол 43,150 гэхчилэн байна. Үүнээс доош бол өргөдөл бөглөж болно гэсэн үг)

Үүнд түрүүлж сонгогдох дараалал:

  • AMI 30%-аас доош орлоготой, бага насны хүүхэдтэй гэр бүлүүд
  • AMI 50%-аас доош орлоготой, бага насны хүүхэдтэй гэр бүлүүд
  • AMI 30%-аас доош орлоготой, бага насны хүүхэдгүй гэр бүлүүд
  • AMI 50%-аас доош орлоготой, бага насны хүүхэдгүй гэр бүлүүд

Хаана бөглөх вэ?

www.shra.org/sera

10/22-оос өмнө

Мөн хэвлэж авах, бөглөхөд туслалцаа хэрэгтэй бол: 816 Revere St, 480 Redwood Ave 8-5 цагийн хооронд 10/22 хүртэл ажиллана гэжээ.

Нэгэнт нэгдсэн улсын Ковидын туслалцааны сангаас муж, хот уруу мөнгө шилжигдсэн, дээр нь тодорхой хэмжээ нь байр рентлэгчдэд зориулагдах тул хот хотынхоо иймэрхүү проргаммуудыг олж бусаддаа дамжуулаарай.

Good luck!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу