GettyImages

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Шарын тухай дахиж бичих хэрэггүй боллоо гээд баяртай байсан. Сарын дотор түүнийг болон өөрийнхөө хувийн эрх ашгийн төлөө ЗГ-т худлаа хэлсэн, хор хохирол учруулсан гэмт хэрэгтнүүд, өөрийн хүргэний аав, бүр Афганистанд энгийн гэр бүл, хүүхэд эмэгтэйчүүлийг буудаж алсан цэргийн гэмт хэрэгтэн зэрэг хүмүүст өршөөл үзүүлсэн. Тэгснээ өөрийг нь дэмждэг хэд хэдэн хүнийг медалиар шагнав. Түүнийг ялагдсанаасаа хойш өдөр бүр л сонгуулийн систем хулхи, түүнээс биш ялагдаагүй талаар өдөр бүр гомдоллож, дэмжигчдээсээ мөнгө цуглуулж, үймээн самуунд уриалан дуудаж, Бүгд намын гишүүд, мужийн захирагч уруу утастаж, тулгаж (утсаар өөрийн төлөө өгсөн санал нэмж ол гэж шаардсан бичлэг нь тарсан) сүрдүүлж байх хооронд Америк улс хамгийн их тоогоор ковидод хүнээ алдаж байлаа.

Тэгсэн чинь энэ юу ч биш байжээ.

Дурак чинь буухдаа бүр үхэр буу тавьчихлаа. Яг юу болсныг энд байгаа бид таниулах үүрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол FB, YouTube дэх баталгаагүй эх үүсвэрээс санаатайгаар тараах хуурамч мэдээллээр Монгол дахь олон хүн толгойгоо цэнэглээд ямар сайндаа л шарыг дэмжигч монголчууд групп байгууллаад явахав.

Сая Пелоси-ийг цэргийн томчуултайгаа түүнийг цөмийн зэвсгийн кнопт гар хүргэхгүй байх тухай ярихад хүргэв. Өчигдөр томоохон олон компаниудын дарга нар, түүний дотор түүний барааг борлуулдаг, хамтарч ажилладаг түншүүд, хамтын ажиллагаагаа зогсоох мэдэгдэл хийж, түүний хамтрагчидтай хийсэн гэрээнүүдээ цуцалснаа мэдэглэж, мөн хуульчид, хуулийн компаниуд, Сувилагчдын холбоо зэрэг томоохон эвсэл нэгдлүүд түүнийг хүчтэй шүүмжилж, ерөнхийлөгчийн суудлаас буулгахыг шаардлаа. Түүний тээврийн, боловсролын гэхчилэн сайдууд ажлаа өгч түүнтэй хамтарч ажиллахгүйгээ мэдэгдлээ. Цагаан орлны ажилтнуудаас ч гэсэн нэлээд хүн ажлаа өглөө. Твиттер, FB түр эсвэл тодорхойгүй хугацаагаар аккаунтуудыг хаачихлаа. Дэлхий нийтэд Америкийн нэр хүндийг дахин унагаалаа.

За яг юу болчихов?

3 дахь өдрийн өглөө тэрээр дэмжигчдээ Capitol уруу явахыг (дайрахыг), өмгөөлөгчид нь "trail by combat” байлдааны шүүх явуулахад уриалснаар дэмжигчид нь буу (нэг хүн ака-тай байсан) гар хийцийн бөмбөгнүүд, төмөр зэргээр зэвсэглэн ордон уруу дайран орсон. Тэд хамгаалагчид, цагдаа нар уруу дайрч цохиж байсан нь ч ганц буудалт гарсан. Хэрэв гудамжинд зүгээр явж байгаад цагдаа нарт будуулж орхидог Харууд дайрсан бол бүгд буудуулсан байгаа гэдэгт олон хүн итгэж байна. Азаар цагаанууд байжээ тэд.

Шарын туслах нар түүнийг энэ талаар яаралтай мэдэгдэл хийж, дайралтыг зогоолгохыг өчнөөн шаардаж, арай гэж нэг мэдэгдэл хийлгэсэн нь ч бас л тэдний эсвэл улсын эрх ашиг гэхээсээ өөрт сонгуулийн систем "шударга биш" хандсан тал дээр л голчлов.

Шарын гайгаар түүнийг дэмжигч 35 настай, цэл залуухан эмэгтэй амиа алдлаа. Тэрээр шарын хэлсэн худал бүх үгэнд итгэдэг, "биднийг хэн ч зогсоохгүй", "ковид гэж худал зүйл" гэхчилэн бичдэг, хуучин цэрэгт байсан эмэгтэй байжээ.

Түүнээс гадна 4 хүн эрүүл мэнд нь муудаж амиа алджээ. Өчнөөн олон хүн баривчлагдав, олон хүн ч ажлаасаа халагдав. Тэд зүгээр л харанхуйгаар түүнд итгэснээс ийнхүү амь нас, аж амьдралаараа хохиров. Түүнийг ковид ханиаднаас өөрцгүй гэж хэлэх, маск бүү зүү эсвэл өөрөө хамгийн эм тариаг хэрэглэж эдгэчхээд ковидоос бүү ай гэж уриалахад энэ өвчнийг үл тоосон хичнээн хүн өвчний халдвар авч, өөрсдөө үгүй юмаа гэхэд хичнээн хүнд халдварлуулж амь насыг нь гарзадсан бол.

Эцсийн дүндээ энэ хүн бусдын тухай, өөрийн дэмжигчдийн тухай бодно гэж үү. Тэд нар бол түүний хувьд нэр хүнд, хөрөнгө мөнгийг нь нэмэгдүүлэх ашиглаад дуусах зэвсэг юм.
Хөөрхий тэр хийсэн нүглээ үүрч дараагийн сонгуульд өрсөлдөх нүүргүй болж, бүгд найрамдах намыг будаа болгож, Ардчилсан намыг Сенатад олонх болголоо. Ерөнхийлөгчид байхдаа хийсэн ганц 2 өөдтэй гэгээтэй юмаа ингээд дарж булж орхилоо. Түүний болон түүнийг дэмжигч улс төрчдийн ирээдүй нь тунчиг бүрхэг болсон нь ойлгомжтой.

Дэлхий дахинаа түүхийн том сургамж үлдээлээ дээ. Баячууд өөрсдийн эрх ашгийн төлөө хөрөнгө, нэр төрөөс өөр юм боддоггүй, үнэт зүйл үгүй тэнэг хүмүүсийг гаргаж ирж эрх мэдэл өгөх нь ямар аюултайг харууллаа.

Одоо ингээд 12 хан хоногийн дотор дахиж түүний тухай бичихэд хүрэхгүй гэж найдая.

Түмэн амгалан байх болтугай.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу