theguardian.com

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Номхон далайн баруун хойд хэсгийн Coho salmon загас Seattle ойролцоох хэсэгт ирэхээрээ л шуурга болонгуут л олноор үхчхээд байдгийг эрдэмтэд судалж учрыг нь олжээ. Судалгааны дүн нь Science сэтгүүлд энэ 4 дэхэд хэвлэгджээ.

Шалтгаан нь машины дугуй үйлдвэрлэхэд ордог 6PPD хортой химийн бодис.

Машины дугуй элэгдэхэд салсан жижиг хэсгүүд зам дээр үлдэхэд борооны усаар дамжин шуурганаар загасны нүүдлийн жижиг горхи, урсгал уруу нийлснээр тэднийг хордуулж тийм амархан үхэлд хүргээд байгаа юм байна.

Дэлхийн хэмжээнд жилд 3 тэрбум дугуй үйлдвэрлэгддэг, дугуйн жижиг микро тоглоомын 45% нь цэвэр ус, усны зам уруу ордог гэж судлаачид үзэж байна. Coho салмон намар, өвлийн эхэн сард түрсээ шахах гэж цэвэр ус уруу ордог. Тэндээ жил орчим байж байгаад далай уруугаа буцдаг боловч хот орчмын том замтай хэсгийн цэвэр усанд ирсэн загаснуудаас 49-90% нь үхдэг аж.

Амьд амьтанд хор нь ингэж тусч байхад хаймар, дугуйн бүтээгдэхүүнтэй байнга ойрхон байвал хүний эрүүл мэндэд бас бага багаар нөлөөлөх нь дамжиггүй. Энд хиймэл зүлэг, тоглоомны талбайн зөөлөвч шал зэргийг хийхэд 6PPD бодис бүхий хаймар хэрэглэдэг. Иймэрхүү зүйлтэй хүүхдээ байнга ойртуулахгүй байхыг хичээгээрэй.

Авахаас энд хуучин дугуйнуудыг хүний, хүүхдийн биед хортой гээд ашиглахаа больсон. Монголд хүүхдийн тоглоом хийчихсэн харагдах юм билээ. Хүүхдээ хуучин дугуйгаар бүү тоглуулаарай.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу