Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Сонин дээрээс энэ хүүгийн талаар уншчихаад видеог нь олж харлаа. Багш нь энэ бичлэгийг онлайнд тавьж, үүнийг Оскарын шагналт, Нигерээс гаралтай жүжигчин Viola шэйр хийснээр хүү нэрд гарч American Ballet Theater аас тэтгэлэгээр суралцах болсон төдийгүй түүний Нигер дэх багшийнх нь балетийн сургуульд нь маш их хандив орж олон тооны хүүхдүүдийг нэмж сургах боломжтой болжээ.

Үүнийг хараад Лантуу дохиогоо бодлоо. Балетийн сургалт явуулж байгаа бөгөөд бүжгэнд дуртай ч амьдралдаа сургалтанд суух боломж олдоно гэж төсөөлж байгаагүй хүүхдүүд амьдралын зовлонгоо мартан бүжнэ гэхээр хичнээн гайхамшиг вэ. Балет гэдэг цаанаасаа л ихэмсэг, гайхамшигтай урлаг. Бүжиглэнэ гэдэг хүн бүрт олдох боломж ч биш. Ямартаа ч миний үед л тийм байлаа. Ийм ч учраас Лантуу Дохиог Ид шидийн орондоо балетийн анги нээснийг хараад сэтгэлээсээ баяссан бөлгөө.

https://www.facebook.com/100000730405019/posts/3217166491650999/?extid=LM9dsaT9PLP0K4yO&d=n

Хүүхэд насныхаа инээдтэй дурсамжаа хуваалцая. Би багаасаа л бүжгэнд хачин дуртай, байнга гэртээ бүжиглэж явдаг байлаа. Хэн нэгнээр заалгасан юм бол байхгүй. Зурагтаар их гардаг болохоор ардын бүжиг хийнээ. Өрөөнөөс өрөөний хооронд биеллээд л явна. Ямар сайндаа хальтраад уначихаад шууд босолгүй арагшаагаа толгойгоо газар хүргээд биеллээд босч ирж эгч нартаа дооглуулахав дээ.

Хаанаас ч юм, хэн нь ч юм, магадгүй аав байх, хөгжим бүжгийн сургуулийн балетийн ангид элсэлт авч байна гэхэд эгчтэйгээ очиж шалгуулсаан шалгуулсан хэ хэ. Хамгийн гоё гэж боддог цагаан цамц, галстук, юбка гэсэн ёслолын хувцсаа өмсөөд очив оо. Урлагийн талаар ямар ч ойлголт байхгүй гэр орноос гаралтай хүн чинь аргагүй шүү дээ. Очоод харсан чинь бүх хүүхдүүд чиишиг, бүжгийн хувцастай зогсож байгаа юм чинь. Хүүхдүүд баахан дооглосон байх даа эгчийг.

Эхлээд сунгалт шалгалаа эгч гайгүй байсан бололтой. Дараа нь нэг хүн алга ташаад дагаад хий гэж байгаа бололтой. Сонсгол шалгаж байгаагийн нь мэдэхгүй хөдөлгөөнийг нь харж байгаад байдгаараа дууриагаад гоё алгаа ташив. Ийм л хөгтэй зүйл болсон доо.

Дараа нь ганц хоёр удаа бүжигт тун ойрхон дөхөөд бас чадаагүй. Нэг нь бага ангийн урлагийн үзлэгээр багшдаа би бүжиглэе гэсэн чинь царай муутай, эсвэл навсгар гэж бодсон уу наад бүжгээ Ариунтуяад заагаад өгчих гээд ангийхаа нэг хөөрхөн охинд өөрийн "дэглэсэн" бүжгээ зааж өгөөд дууссан, нөгөө нь 6-р ангид байх, манай сургуулийн хажууд дугуйланд хүүхэд авч байна гэхээр гүйгээд очсон чинь очиж очиж бүжгийнх нь дүүрчихсэн, байгаа юм. Уран уншлага л үлдсэн байсан тул орж хэдэн сар яваад Ерэн баатрын дуулийг цээжлээд л үлдсэн дээ. Одоо миний цээжээр мэддэг цорын ганц шүлэг найраг.

Тэгээд 2 дүүдээ уран нугаралтын "дугуйлан" гэртээ хичээллүүлж нэг өрөөндөө баахан гутас дэвсэж аваад л оройжиннөө баахан нугаргаж, сойлт хийлгүүлж, хөлийг нь сунгаж нэг хэдэн жил болсон доо хөөрхий.

Тэрнээс хойш яахав эгч, бүжиг гэдгийг нүдээрээ харж баясдаг хүмүүсийн тоонд шилжиж Ардын дуу бүжиг, Дуур бүжгийн театрт шинэ концерт, балет тавигдахад нь яаж ийгээд үзчихдэг нэгэн болсон доо. Нээрээ одоо дасгалын оронд биелгээ хийж байх юмсан гэж бодоод л явж байна. Цуг хийдэг хүмүүс байвал нийлэх юмсан.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу