Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

KOBИД-19-тэй холбоотойгоор, визний хориг, хилийн хориг зэргээс үүдэн цагаачлалын үйчилгээ авах иргэдийн тоо эрс багасч, USCIS-н орлого буурч,санхүүгийн хүндрэлд орсон гэх шалтгааны улмаас Засгийн газраас 1.2 тэрбум $ bailout санхүүжилтийг хүсээд байгаа. Санхүүжилт шийдэгдэхгүй бол 8-р сарын 3-наас ажилчдынхаа 70%-д цалингүй чөлөө өгөх, визний үйлчилгээний хураамж дээр нэмэлт 10% төлбөр авах тухайгаа USCIS мэдэгдээд байгаа.

Харин Мягмар гаригт хоёр сeнатор гишүүний USCIS-д хандан бичсэн захидал олны анхаарлыг татаад байна. Захидлын гол агуулга нь: USCIS-н гаргаж буй шийдвэрт бухимдаж байна!! USCIS төсвийн илүүдэлтэй байсан төдийгүй энэ оныг дуустал үйл ажиллагаа явуулахад хангалттай хүрнэ. Ажилчдадаа чөлөө өгөх явдлаа нэн даруй ЗОГСОО! USCIS санхүүгийн хүндрэлд ороогүй! . Төсвийн илүүдэл яагаад 571 cая$ -н дутагдал болж хувирав? энэ асуудал дээр тодорхой тайлбар өгөхийг шаардлаа. USCIS ямар тайлбар хийх бол ????!!

https://www.aila.org/advo-media/issues/all/uscis-furloughs

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу