Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Калифорни муж даяар хэт халалт үргэлжилж байгаа ч мэргэжлийн байгууллагын зүгээс халалт дээд цэгтээ хүрээгүйг анхааруулж байна.

Хэт халуунаас болж хэд хэдэн газар түймэртэй, агаарын чанар муудсан, цар тахлын улмаас хүмүүсийн сэрүүцэж цагаа өнгөрүүлдэг газрууд хаагдсан зэргээс шалтгаалан өрхийн эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгджээ. Ингэснээр эрчим хүчний системийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, ( ISO declared a statewide Stage 3 emergency) Калифорни мужийн хэмжээнд онцгой байдлын 3-р  горимд шилжсэн тухай мэдээллээ. Удаан үргэлжилж бгаа хэт халалт цахилгаан үүсгэгч хөдөлгүүрийн ажиллагааг зогсоож магадгүй байна. Хөдөлгүүр зогсвол олон сая айл өрх цахилгаангүй болох аюултай. 2001 онд Лос-Анжэлэс хот бүрэн цахилгаангүй болж байсан удаатай гэнэ. Одоогоор 2600 айл өрх гэрэл цахилгаангүй байна. 

Бид юу хийж чадах вэ?

  • Хэрэгцээгүй гэрэл, цахилгаан хэрэгслээ унтраах!, хананаас салгах
  • Эрчим хүч хэрэглэх цагаа өөрчлөх, ачаалал багатай цагуудад хоол, угаалга зэргийг хийх
  • Өдрийн 15 цагаас оройн 10 цагийн хооронд цахилгаан бага ашиглах, хэмнэх
  • Эрчим хүч бага зарцуулдаг төхөөрөмж ашиглах
  • АС оронд сэнс хэрэглэх

А.Баярмаа

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу