Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

АНУ-д COVID19--н нийт тоо 4,5 сая, үүний 2,2 сая нь эдгэрсэн байдалтай байна. Dr.Fauci: Ohio, Tennessee, Kentucky, Indian мужуудын тархалт хяналтаас гарах аюултай байгааг анхааруулав. Asia, Europe-н орнуудад хөл хориог эрт тогтоож тархалтыг хяналтандаа оруулж чадсан. АНУ-н хувьд тал хувь нь хөл хорионд орсон, тархалт хурдтай өссөөр байна. Өдөрт дундажаар 50,000-60,000 тохиолдол бүртгэгдэж байна.

FDA Commissioner Dr. Stephen Hahn: COVID 19-н тестийг хүртээмжтэй, хямд, хурдан болгох, улмаар гэрийн нөхцөлд (at-home) хийдэг тестийн зөвшөөрөлийг олгох болсон талаар 3 дахь өдөр зарлалаа!

АНУ-н сенатор Louie Gohmert (R-Texas) COVID 19 халдвар авсан нь тогтоогджээ. Тэрээр амны хаалт зүүхийг хамгийн их эсэргүүцдэг гишүүн. 3 дахь өдөр ТВ-д ярилцлага өгөх үедээ, мэргэжилтэнүүдийн хориглосон hydroxychloroquine эмийг уухаа мэдэгдлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад судалгаагаар энэ эм КОВИД 19-г эмчлэх боломжгүй нь тогтоогтоод байгаа билээ.

1 дэх өдөр хэвлэгдсэн, Зүрх судасны судалгааны сэтгүүлийн КОВИД 19 судалгааны өгүүлэгт: корона вирус нь зүрхний булчинг гэмтээдэг болохыг судлаач нар тогтоожээ. Хөнгөн халдвар нь зүрх болон бусад дотоод эрхтэнүүд уушиг, элэг, тархи, бөөр зэрэгийг гэмтээж байна. Биед үлдсэн вирус нь удаан хугацааны турш эрхтэнүүдэд нөлөөлнө: undefined

Сонгууль: Ерөнхийлөгч Трамп 11 сарын сонгуулийг хойшлуулах санал гаргасан нь өнөөдөр хэвлэлийн гол сэдэв болж байна. Хойшлуулах шалтгаан нь цар тахалтай холбоотойгоор иргэд аюулгүй, үнэн зөв сонголт хийж чадахгүй гэжээ. Тэрээр шуудангаар санал авахыг удаан хугацаанд эсэргүүцсээр байгаа. Ерөнхийлөгч дангаар сонгуулийг хойшлуулах болон болиулах эрхгүй ч, Ардчилсан намын зүгээс ерөнхийлөгчийг цар тахалыг далимдуулж, сонгуульд хязгаарлалт хийх сонгуулийн дүнд нөлөөлж магадгүй гэж үзэж байна!

Stimulus check: Ерөнхийлөгч Трамп дараагийн мөнгөн тусламж, $1200-с их байх болно. Би иргэддээ хайртай гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж байна. Одоогийн байдлаар 2 намын хэлэлцээр үргэлжилж байгаа ба нэгдсэн дүнд хүрээгүй байна. Гол зөрөөтэй асуудал нь ажилгүйдэлийн тэтгэмж. Ардчилсан нам, улсаас нэмж олгож байгаа $600-г үргэлжлүүлэх саналтай бол, Бүгд найрамдах нам нь $200 буюу өмнө авч бсан цалингийн 70% тай тэнцэх тэтгэмж олгох гэсэн саналтай. 600$ нь КОВИД 19-с өмнөх цалингаас нь их байгаа болохоор олон хүнийг ажил хийх хүсэлгүй болгож байна. Компанууд ажилчидгүй болж байна. Тиймээс цалингийн 70% тай тэнцэх тэтгэмж гэдэг дээр хатуу зогсоно гэв.

Мөн Бүгд найрамдах нам энэ удаагийн тусламжинд USCIS-н конгрессоос хүссэн 1.5 тэрбум bailout $-г оруулахаар болжээ. Хэрвээ батлагдвал USCIS ажиллагаа зогсохгүй үргэлжлэх бөгөөд, цагаачилалын хуульчид, USCIS-с үйл ажиллагаага шуурхай, үр дүнтэй болгох амлалтыг авч байж мөнгийг нь өг гэж шаардлага тавихаар хэлэлцэж байна!

Түрээсийн байр: UCLA судлаач нар, Los Angeles county-д "Tsunami of Eviction" болно. 450,000 өрх байрнаас хөөгдөх эсдэлд орж байна гэсэн тооцоо гаргажээ. Муж болон хотоос иргэдийг хамгаалсан тушаал гаргасан ч байрны эзэд дарамт үзүүлэх, байранд нь хана нураах, засвар хийх, гэрэл цахилгааныг нь таслах зэргээр амьдрах боломжгүй болгох арга хэрэглэх нь ихсэж байна.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу