Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Яг дайны утаанд байгаа юм шиг хүндхэн өдрүүд үргэлжилсээр. Los Angeles коунти-н мэргэжилийн байгууллагуудаас агаарын чанар маш муу байгааг анхааруулж байна. Үргэлжлэн ассаар байгаа түймэрийн улмаас 2.5 PМ бүхий маш жижиг хэмжээтэй, нягтрал ихтэй тортог агаарт үүссэн ба уушиг гэмтээх аюултай. Тиймээс аль болох гадаа гарахгүй, дасгал хөдөлгөөнөө хязгаарлахыг зөвлөж байна. Байдал хаашаа эргэхийг одоогоор таашгүй. Цонх, хаалгаар гадны агаар оруулахгүй, өрөөгөө чийгшүүлж байх. Амьсгалын замын өвчинтэй хүмүүс илүү анхаарал сэрэмжтэй байх.

Сүүлийн жилүүдэд болж байгаа ойн түймэр, хэт халалт, хэт хуурайшилт нь цаг уурын дулаарал, өөрчлөлттэй холбоотой гэж мэргэжилтэнүүд үзэж байна. Тиймээс агаар бохирдуулагч хамгийн том салбар нь зам тээвэрийн салбар. жил бүр машин үйлдвэрлэгч компани, ачаа тээврийн компануудад тавигдах шаардлагаа улам чангаруулж байна. Цаг уурын өөрчлөлтийг зогсоох вакцин байхгүй болохоор Америкийн баруун эрэг ирэх жилүүдэд их хэмжээний хохирол амсахаар байна.

COVID 19 вакцины хувьд үндэстэний эрүүл мэндийн газрын захирал нь аюулгүй, үр дүнтэй вакцинтай болсон үед л нийтийг хамруулах болно хэмээн эх баригчдад мэдэгдсээр байна.

Өчигдөр СА мужын амбан захирагч Newsom пандемик цар тахалын улмаас хүнд байдалд байгаа жижиг аж ахиун нэгжүүдэд туслах багц арга хэмжээг батлалаа. Судалгаагаар, СА мужид үйл ажиллагаа явуулж байгаа жижиг аж ахуйн нэгжийн 44% нь хаалгаа хаах хэмжээнд хүрсэн байна. Хүн амын цөөнхийг эзэлдэг African -Americ, Latin, Asia цагаач иргэдийн бизнесүүд хамгийн хүнд нөхцөлд байна. Бизнесс эрхлэгч Монголчууд нэлээдгүй байгаа болохоор энэ тусламжинд хамрагдахыг бодоорой.

Орлогын татварын хөнгөлөлт- 100,000$ хүртэлх татварын кредит олгоно.

100-s -с доош ажилчинтай (үүнд 1 хүнтэй компани ч орно) . 1 ажилчин 1000$. Хамрагдахын тулд пандемик тахалын улмаас орлого нь дор хаяж 50% багассан болохоо батлах

Ibank - Жижиг аж ахуйн нэгжид зээл олгодог Infrastructure bank--нд нэмэлт 125 сая $-н санхүүжилт олгосон https://www.ibank.ca.gov/small-business/loan-guarantees/ ялангуяа федерал болон мужын зээл тусламжинд хамрагдах боломжгүй, хамрагдаж чадаагүй аж ахуйн нэгжүүдэд зээлийн давуу эрх олгоно.

Нэмэлт 25 сая-н эрсдэлтэй зээлийн санг үүсгэсэн. Шалгуур, баталгаа бага шаардсан зээл. Маш бага орлоготой, хувиараа бизнесс эрхлэгч нарт зориулсан.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу