Америк даяар корона вирусын тархалт эргээд өсч байна. Өсөлттэй байгаа мужууд: Minnesota, Montana, Wisconsin. Буурч байгаа нэг ч муж байхгүй байна.
New Jersey мужын захирагч байсан Chris Christie, цагаан ордоноос ирсэний дараа КОВИД 19 халдвар авсан нь тогтоогдож эмнэлэгт хэвтжээ. Тэрээр амны хаалт хэрэглээгүйдээ харамсаж байгаа илэрхийлжээ.
9-р сарын байдлаар ажилгүйдлийн тоо 13 сая хүрсэн байна. Энэ нь цар тахалын өмнөхөөс 7 саяар илүү тоо. Улмаар ажлаас халагдах, цалингүй чөлөө авах байдал тасралтгүй өссөөр байна. Байнгын ажлаа алдах явдал мөн ихсэж байна. Америкийн төсвийн алдагдал, дотоод, гадаад өр ихсэж байна. Ажилгүйдлийн тэтгэмжүүд зогсоно.Бид урьдынх шигээ мөнгөө зарцуулахгүй, аль болох хэмнэлттэй амьдрах болоод байна даа.
СА мужын зарим бизнесс эрхлэгчид, ажилчид бизнессээ нээхийг удаа дараа амбан захирагчаас шаардсаар байна. Мужын амбан захирагч: Бид эрүүл мэндээ хамгийн түрүүнд тавих болно. Хичнээн хүнд байгаа ч өмнөх алдаагаа давтахгүй, аажмаар, судалгаа тооцоотой нээнэ гэж мэдэгдлээ.
Цанын баазууд үйл ажиллагаага нээх зөвшөөрлөө авчээ. Та цанаар гулгахдаа малгай, бээлийн , шил, цанын төхөөрөмжөөс гадна маск, гарын ариутгал авчрах, мөн урьдчилж цаг авч байх болно. Хоолоор үйлчлэхгүй, хоорондын зай барих, өөрийн хамт ирсэн хүмүүстэйгээ гулгах зэрэг дүрэм хэрэгжинэ.
Los Angeles-д олон хүн parking торгууль авсанаа сошиалаар мэдээлсээр байна. Цар тахалын горим цуцлагдаж, торгуулиа бичиж эхэлсэн гэж хотын тээврийн газраас мэдээллээ.
Сүүлийн 10 жилд 37 мянган иргэн иргэншилээсээ татгалзсан бол энэ оны эхний 2 улирлын байдлаар Америкийн иргэншилн ногоон картаас татгалзах иргэдийн тоо эрс өссөн байна. Одоогоор 5300 хүн татгалзаад байгаа бол ондуусахад 10,000 давна гэж тооцоолж байна.
Ням гаригт, Newport Beach, Orange county--д Трамп сонгуулийн хандив босгохоор ирэх ба тасалбарын үнэ 2,800 -аас эхэлж байна. Трамптай зураг авахуулах бол 150,000$ .