Лос Анжелес каунти, баруун хэсэг, жиргээнээс авсан зураг

Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Тэмцэлээр дүүрэн өдрүүд үргэлжилсээр. Өчигдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөр болж өнгөрлөө. АНУ-д ажиллах нөхцөлөө сайжруулахын төлөө, хөдөлмөрийн бодлогоо сайжруулахын төлөө тэмцдэг. Салбар салбараараа юнион -р дамжуулж эрх баригчдад дуу хоолойгоо хүргэдэг. Багш нар ажил хаяж тэмцсэнээр нэлээд хэдэн мужуудад ажлын нөхцөлөө сайжруулж, цалингаа нэмүүлж чадсан. Joe Biden : Хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол хөдөлмөр эрхлэх бодлогыг (Labor policy) Obama, Clinton нараас илүү чухалчлан ажиллана. Тэрээр өөрийгөө хөдөлмөр эрхлэлтийг хамгийн хүчтэй дэмжих ерөнхийлөгч байх болно гэж мэдэгдлээ. Сенатын гишүүн Marco Rubio, Jeff Sessions нартай хамтран хэд хэдэн юнион мэдэгдэл гаргав.

Мэдэгдэлд: Бидний дуртай олон зүйлс Чөлөөт Эдийн засагт байдаг. Эцсийн эцэст бид эрүүл, өөдрөг гэр бүл, коммунити-гаас бүрдсэн хүчтэй улс болох ёстой. Хэрвээ чөлөөт зах зээл үүнийг бүрдүүлж чадахгүй байгаа бол, асуудалтай байна гэсэн үг. Одоогийн ерөнхийлөгч тэмцэн дуугарч байгаа юнионы хүчийг сулруулах, тэдний эсрэг байр суурьтай бөгөөд дахин сонгогдвол энэ байр суурь хэвээрээ үргэлжилнэ.

Пандемик тахалтай өдөр бүр зогсолтгүй тэмцэж байгаа муж, орон нутгуудын санхүү маш хүнд нөхцөлтэй болж байна. Ихэнх нь эрүүл мэнд, боловсрол, ажилгүйдлийн бусад халамжын төсвийг багасгах арга хэмжээ авахаар байна. Эдийн засагчид эдийн засгийн хямрал луу ч чиглэх магадлалтай байна хэмээн анхааруулж, орон нутгийн удирдлагууд Конгрессын дараагийн тусламжинд найдвар тавьсаар.

CA мужын иргэд түүхэнд болж байгаагүй хэт халуунтай тэмцсэн амралтын өдрүүдийг өнгөрүүлэв. ихэнх хотуудаар 100 F давсан хэмтэй байсан бөгөөд 121 F хүртэл халав.

СА мужын гал сөнөөгчид ойн түймэрүүдтэй тэмцсээр л байна. Нэгэн айл шинээр төрөх хүүхдийнхээ хүйcийг тодорхойлох парти хийж байгаад гал алдаж 10,000 acre шатав. Нисдэг тэрэгтэй аврагчид ууланд гацсан олон хүнийг аврах ажиллагааг утаатай, үзэгдэх орчин муутай нөхцөлд явуулав.

Галыг зогсоох, дахин гал гарахаас сэргийлж 172,000 хэрэглэгчийн эрчим хүчний үүсгэврийг унтраасан гээд маш тэмцэлтэй амралтын өдрүүд байлаа.

Los Angeles хотын Монголчууд маань хэт халуунд Эх хэл соёлоо хамгаалах тайван жагсаал хийлээ. 100,000 гарын үсэг цуглуулж Өвөр Монголчуудынхаа асуудлыг Америкийн конгресст хүргэхээр Тэмцэл үргэлжилж байна. Хүн бүрийн сэтгэл, оролцоо чухал байна. Та ердөө овог, нэр, е-мэйл хаягаа харгалзах цонхонд нь бөглөж, SIGN дээр дараад, дараа нь е-мэйлээ е-мэйлээ баталгаажуулна. https://petitions.whitehouse.gov/petition/stop-ccps-cultural-genocide-inner-mongolia

Пандемик тахалын эхэн үеэс эмч нар нэгэн зүйлийг анзаарсан байна. КОВИД 19 халдвар аваад, маш хүндээр өвчилсөн ба нас барсан хүмүүсийн ихэнх нь илүүдэл жинтэй байв. Нэгэн судалгаагаар, корона вирус авсан 5,200 хүний, 35% нь хэт тарган байсан байна. АНУ-н хүн амын 42% нь хэт таргалалттай бөгөөд ихэнх нь хар болон мексик иргэдүүд. Францын их сургуулийн эмч КОВИД 19 - таргалалт хоёрын хамаарлыг судлаж өөхний селл нь корона вирусын хамгийн тухтай nest - гэр нь болохыг тогтоожээ. Тиймээс эмч нар өөхтэйгөө тэмцэхийг уриалж байна шүү!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу