Уулын замаар харихад далайн хөвөөг эмжсэн уулсын оройг манан ороогоод орж ирж буй нь бас л үзэсгэлэнтэй харагдана

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкийн нийгэм цар тахлаас үүдээд гангар шаазан мэт хэврэг болсныг Миннеаполисын жагсаал цуглаан, тонуул дээрэм, эмх замбараагүй байдал бүрэн харуулж байна. Ажилгүй болсон нэг хар хүн өлсөхийн эрхэнд хүнсний дэлгүүрт хуурамч 20-тын дэвсгэрт хэрэглэх гэж баригдаад, ухамсар мөчид, арьсны үзэл нь гаарсан цагдаа нарын гарт алтан амиа алдаж, хар арьстнуудын хилэнгийн дөлийг бадрааж, жагсаал цуглааны галыг өрдөж, эцэстээ эд хөрөнгө, эрүүл мэндийн их хохирол амсав. Гайтай цар тахлын гэрийн хорионы нэгэн сүүдэр нь энэ болно. Сошиал хөгжсөнөөр урд өмнө дараад өнгөрдөг байсан эмгэнэлт явдлуудыг нийтэд ил тод болгожээ. Трамп Ерөнхийлөгч хүртэл тавтиргүй хэл амнаасаа болж Твиттер компанитай элдвээр алалцах боллоо.

Трампын удирдлага Хятадын цэргээс санхүүждэг их сургуулиудаас Америкт ирж, аспирантурт суралцаж буй оюутнуудыг сургуулиас хөөхийг шаардахаар болсныг өчигдрийн Нью Йорк Таймз сонинд мэдээлэв. Америкт Хятадаас 360 мянган оюутан сурдаг, хөөгдөхөөр болсон нь 3000 юм байна. Америкийн их сургуулийн систем их сайн болохоор л ийм олноороо хүн зүтгэж ирнэ шүү дээ. Хятад оюутнууд зардлаа бүтэн төлдөг тул дээрх шийдвэрийг холбогдох их сургуулиуд эсэргүүцэх бололтой байна. Яваандаа Хятадаас шинэ оюутан авахгүй болох юм гэсэн дээ. Визээ өгөхгүй болчихвол шороон түмээрээ Америкт сурахаар ирэхээ больчих биз ээ. Эндээс харахад гадаадад сурдаг монголчуудын тоо үнэхээр цөөхөн байна аа.

Бэй Аэриа дэх гэрийн хориог 6 сарын 1-нд цуцална гэж байсан боловч 6 сарын 15 болтол ахиад сунгах болсноо Сан Франциско хотын дарга Лондон Брийд мэдэгдэв. Гэхдээ Напа, Сонома зэрэг зайдуу оршдог дүүргүүд аажмаар хоригоо сулруулах болсонигэнэ. Шүдний эмнэлгүүдийг нарийн нөхцөлтэй нээхээр болжээ. Бусад эмнэлгүүд өвчтөнийхөө үзлэгийг 1-2 сараар хойшлуулж байна. Манай компаниас намайг жилдээ нэг удаа эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг билээ. Тэр нь 6 сарын 12-нд хуваарьтай байснаа 8 сард болгож хойшлуулсан байна. Энэ мэт жижиг сажиг өөрчлөлт тасралтгүй болсоор л байна. Бусдын эрхэнд буй хүмүүсийн дунд корона вирус тархаж, гэм буруугүй тэдгээр хүмүүсийг хохироох нь харамсалтай яа. Шоронгийн хоригдол, цагаачлалын түр саатуулах газар, өндөр настны болоод асрамжийн газруудад буй хүмүүс үүнд хамрагдана.

Амралтын өдрүүдээ олноос зайдуу ая тухтай сайхан өнгөрүүлээрэй!

Ш.Баатар
2020.5.29

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу