Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Бүх мэдээлэл борхүүгийн оршуулгын арга хэмжээнд дарагдаад буй болохоос цар тахлын халдвар, нас нөгчигсдийн тоо уг нь ойрын өдрүүдэд Америкт багассан байна. Даварсан цагдаа нарын хандыг хага дарах соёлын хувьсгал эд дэгдэж эхлэлээ. Зарим газар цагдаагийн газрыг тараах, зарим газар төсвийг нь хаах зэрэг олон хөдөлгөөн өрнөж буй гэнэ. Цагдаа нар эрсдэлтэй нөхцөлд хүнд гаруудтай ажиллаж, заримдаа амь насаа алддаг болохоор тэдний ахуй хангамж гайгүй байдаг ажээ. Тэнэг гараас болж тэдний санжүүжилтийг одоо хасах хөдөлгөөн өрнөжээ. Сан Франциско хотын дарга Лондон Брийд гэдэг бор хүүхэн тус хотын цагдаагийн санхүүжилтийг хязгаарлаж, танасан төсвөө борчуудад 8 сараас тараахаар зарлав. Энэ бол нэг ёсондоо зүүнтний нугалаа болох чигтээ далийсан хэрэг боллоо. Харж байтал учир нь нэг олдоно байгаа даа. Хэт либерал хүмүүс асуудалд ул суурьгүй хандаж, мөн ч их савлах юм даа. Нийгмийг тогтвортой, түмнийг аюулгүй болгоход цагдаа нарын хүчин зүтгэл их хэрэгтэй билээ. Энэ цагдааг гэсгээн шоглох самаанаар болдоггүй борууд хүн алж, хүрээ талаад эхэлбэл бас л нөгөө тийшээ савлах биз ээ.

Цуу яриа хаана ч адил байдаг, мэдээлэл муу газар бол улам явж өгдөг юм байна аа. Танил латино маань Никарагуад байдаг ээжтэйгээ ярьтал "Борхүүг нухсан цагдаа шоронд өөрийгөө дүүжилж егүүтгэсэн гэж үнэн үү?" гэж асуужээ. Тэгэхээр манай малчин өвөө "Мал яах вэ? Өнөө Анжелес Дэйвс юу болж байна, хүүхээ?" гэдэг ч энгийн сониуч асуулт юм байна аа. Газар газрын ёс, гүзээ гүзээний булангийн амт өөр гэгчээр хов жив холдох тутам өөр өөрийн аястай болдог ажээ.

ДЭМБ-ын дарга "Бид эвийг эрхэмлэж, хамтарч, хүчээ нэгтгэн цар тахалтай тэмцэж, ард нь гармаар байтал бүгд л хувиа борлуулж, довоо шарлуулж, дор бүрдээ зүтгээд олигтой үр дүнд хүрэхгүй байна. Том гүрнүүдийн дохилцоо сөргөөр нөлөөлж байна" гэж хэлэв. Эмээлийн бүүрэг шиг өөр өөрийнхөө тал замыг энэ олон улс харж буйг би мөн үнэн гэж үзэж байна. Америк эдийн засгийн хямрал 4 сараас эхэлснээ албан ёсоор зарав. Хэрвээ сайн ажиллавал 8 сард хямралыг хазаарлан барих гэнэ. Харин цар тахлаас салтал бараг 2 жилийн нүүр үзэх болов уу гэсэн таамгийг зарим эксперт дэвшүүллээ.

Нүдний дусаагуур авах гээд Япон хотхны Нижияа хүнсний дэлгүүр оров. Хүн хоорондын зайг ч сайн барьж байна, цэвэр цэмцгэр ч гэж шил толь, үйлчилгээ, ариутгал цэвэрлэгээ хурдлан шуурхай байгаа нь цаг хугацааны машинд суугаад Японд очсон мэт санагдав. Гэм нь бүх юмны үнэ 1-2$ нэмэгдсэн байна. Бодвол ариутгал цэвэрлэгээний өртгөө шингээсэн биз ээ. Нэгэнт орсон дээрээ ногоон хурганы арьснаас бусдыг аваад гарлаа.

Бас нэг асуултанд хариулья гэж бодов. "Яагаад пад эрхиний бөөрөнд зааны ясан хашлага хийдэг юм бэ?"гэсэн асуулт байлаа. Миний бага насанд хөгшдөөс сонссоноор бол "Зааны яс биедээ авч явбал мориноос унасан ч яс бэртдэггүй" гэдэг сэн. Жамбалжав багш маань сийлбэрийн багажны ишийг заавал зааны ясаар хажиж чимдэг хүн байв. Хутга даацтай болж, гар эсгэдэггүй хэмээн бэлэглэн хэлдэг байсан юм. Монгол хүн амны билгээрээ гэдэг дээ.

Ш.Баатар
2020.6.9

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу